Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн есөн дүүргийг 42 нэгжид хуваах шинэчилсэн төлөвлөлтийг танилцууллаа

Нийтэлсэн: 2024-03-13 06:49:01

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум болно. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцлээ.

Урьдчилсан хэлэлцүүлгийг нээж нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч улсын нийт хүн амын 49.6 хувь энд амьдарч байна. Товчхондоо Улаанбаатар хот бүх салбарын төв болсон. Энэ нь давуу тал боловч нөгөө талдаа нийгэм, эдийн засгийн шийдэл хүлээсэн олон асуудал дагуулж байгаа. Утаа, замын хөдөлгөөний түгжрэл, орчны бохирдол зэрэг хот төлөвлөлтийн алдаа, түүнээс улбаатай бэрхшээлүүдийг дурдаж болно. Суурь асуудлаа шийдэхийн тулд өөр өнцгөөс харж, хандлагаа өөрчлөх цаг болсон” гэдгийг онцлов.

Хэлэлцүүлгийн эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн төлөвлөлт”-ийг танилцуулсан юм. Тэрбээр “Нийслэл хот 204 хороотой. Үүнээс 189 хороо нь төвийн зургаан дүүрэгт, 15 хороо нь захын гурван дүүрэгт байдаг. Хороодын хүн амын тооны зөрүүнээс шалтгаалж, зарим хорооны иргэд төрийн үйлчилгээг шуурхай авч чадахгүйд хүрсэн. Иймээс нийслэлийн есөн дүүргийг 42 нэгжид хуваахаар төлөвлөсөн. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг 15-20 минутад бүрэн авах боломжтой болно. Мөн Улаанбаатар хотыг  42 нэгжид хувааснаар эрүүл мэнд, улсын бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, газар олголтын явц жигдрэх, гэмт хэрэг зөрчлийн тоо буурах эерэг өөрчлөлтүүд гарна” гэдгийг онцолсон юм.

Хэлэлцэж буй сэдвийн хүрээд оролцогчид дараах саналыг хэллээ.

НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг: Хороо нь төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх анхан шатны чухал нэгж. 204 хороог 42 нэгж болгох зөв.  Хорооны Засаг даргад тодорхой эрх мэдлийг нь өгч, Засаг даргыг иргэдээс сонгох нь зүйтэй.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: Дэд бүтцийн бүх асуудлыг шийдэхэд 160 их наяд хэрэгтэй гэж хурлын үеэр танилцууллаа. Энэ бол нийслэлд бүх төсвөө 50 жил дэд бүтцэд зарцуулах мөнгө. Суурь асуудлаа яам, засгийн газар хамтран ярьж нэг чиглэлд ажиллах шаардлагатай.

НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат: Найман жилийн өмнө хот 152 хороотой байсан. Өнөөдөр 204 хороотой болсон. 52 хороог нэмсэн ч асуудал хэвээр байна. Өнөөдөр нэг хороонд дөрвөн цэцэрлэг, хоёр сургууль байхад огт сургууль, цэцэрлэггүй хороо ч байна. Нэг хороо 1000 иргэнтэй бол нөгөө хороонд 20 мянган хүн амьдарч байгаа жишээ бий. Тиймээс есөн дүүрэг, 204 хороог 42 нэгж болгохыг дэмжинэ.

НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва: 1990 оноос хойш Улаанбаатар хотын суурьшлын бүс 1.5-2 дахин өссөн. Засаг, захиргааны нэгжийн хуваарилалт, үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг дүүргүүд хуучин хэвээр байгаагаас төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй байдал үүсэж байна. Уг асуудлын шалтгааныг судалж, түүнд суурилсан засаг, захиргааны шинэчлэлийг эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан хийх цаг болсон байна.

НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл: 1960 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг бараг хийгээгүй бөгөөд улс төр, нийгмийн өөрчлөлт болон Өрнө-Дорны хөгжлийн загварчлалтай уялдуулан шинэчлэлт хийх нь зүйтэй.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Аймгууд хоорондоо бүсчилж хөгжих эдийн засгийн боломж нөхцөл бүрдсэн эсэх, орон нутгийн явцуу эрх ашгийн хүрээнд бус үндэсний хэмжээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ бодлогоор хот болон аймгуудыг онцлогоор нь хөгжүүлэх нь чухал гэж харж байна.

 

                                                                                                                 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших