Нууц мэдээллийн уурхай

Хууль бусаар газар дээрэмдсэн нөхдийг илчилж & Авлига хорооллыг буулгахад хотын даргын хүч хүрэх үү?!

Нийтэлсэн: 2024-02-26 04:47:01

 

Монголд бугшсан асуудлуудын нэг нь газрын наймаа. Одоогийн байшин, барилгын орох, гарах гарцгүй байгаагийн гай нь авлигачин нөхдүүдийн хараа хяналтгүй олгосон газар гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон. Тэгвэл энэ олон жилийн нүүр үзсэн авлигын хэлхээтэй хууль бусаар газар эзэмшсэн нөхдүүдтэй Хотын дарга хатуухан тэмцэхээр болжээ.

Тэрбээр "Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана. Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барин өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн байгаа юм. Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон мэдээллүүдийг нэгтгэсэн. Мөн сул газрыг эзэмшиж, хороолол босгосон мэдээллүүдийг ч нэгтгээд байна. “Ээрмэл” болон “Моннис” компаниудын ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилж байгаа н.Мөнхжаргал гэдэг хүнийг уулзалтад дуудахад ирдэггүй. “АПУ” ХК-ийн хажуугаар зам тавих ажлаар шүү дээ. Гэтэл “Таван толгой” ХК-ийн 50 хувийг эзэмшдэг н.Мөнхжаргал гэдэг хүн тэр орчмын газрыг ам метрийг нь үнэтэй зардаг байх жишээтэй. Хоёрдугаар төрөхийн газрыг “Түшиг” их дэлгүүрт хэрхэн зарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, газрыг нь төрөх эмнэлэгт буцаан шилжүүлнэ" хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Авлига хорооллыг буулгаж чадахгүй юм бол хотын газрын мафи, шударга ёс гэж хот дотор яриад хэрэггүй л болно доо хэдүүлээ! Энэ хууль бус газар, зөвшөөрлүүдтэй барилгууд баригдаж дуусах л юм бол араас нь хэдэн арваараа голын голдирлыг дүүртэл барилга баригдаж 1.6 сая хүнтэй УЛААНБААТАР ХОТ зундаа үер, өвөлдөө халиа дошинд, монголчууд АВЛИГА-даа дайруулж амьдрах болно. Уг нь хэн хэн, хэзээ газрын, барилгын ажлын, усны, дулааны, цахилгааны гээд нөгөө барилга барихад шаардагддаг алдарт 108 гарын үсгүүдийг зурж өгсөн гэдэг нь баримт дээр ил байгаа шүү дээ.

Хувийн хэвшил хууль бусаар дээрх зөвшөөрлүүдийг авсан бол төр “Уучлаарай” гээд л нураах ёстой. Ийм л ойлгомжтой логик. Энэ төргүй, ард түмэн гэж үгүй, хууль гэж үгүй мэт аархлууд хаа нэг газар очоод зогсох цаг болсон” гэсэн юм. 

Харин хотын дарга Х.Нямбаатар "Олон удаа ярьсан ч арга хэмжээ аваагүй байгаа нэг объект бол “Акуа Гарден” хотхоны барилга. Бид шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Бороо их орж, үер болох эрсдэл байгаагаас гадна “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй. Энэ барилгыг буулгалгүйгээр бусад иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавиад байж болохгүй" хэмээн ширүүхэн мэдэгдэл хийв.

Харин хууль бусаар газар дээрэмдсэн нөхдийг илчилж, олны нэршлээр Авлига хороолол гэгдэх болсон “Акуа Гарден” хорооллыг буулгахад түүний хүч хүрэх болов уу? Учир нь үүний цаана аалзны тор шиг хэрээстэй авлигын том сүлжээ бий гэгдээд удаж буй билээ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших