Нууц мэдээллийн уурхай

Хотын 7 бүлгийн 14 стандартыг НИТХ-аар баталлаа

Нийтэлсэн: 2023-12-05 04:41:30

 2023-03-30 16:48

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар  мөн Хотын стандартыг баталж мөрдүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, үер борооны усны байгууламж, гудамж зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн дэд бүтэц, бие даасан инженерийн дэд бүтэц, дуу чимээний бохирдол, барилгын хийц, эдлэхүүн, техникийн талаарх нийт долоон бүлгийн 14 стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өргөн барьсан юм.Энэхүү төслийг боловсруулахдаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа байгууллага, олон нийтээс санал авчээ. Улмаар оновчтой, үндэслэл бүхий саналыг төсөлд тусгасан гэж Нийслэлийн Засаг даргын зөвлөх  Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.

  Төлөөлөгчдийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц болон орон сууцны цахилгаан шатны стандартын асуудлаар  тодруулга авлаа. Мөн баталсан стандартаа хэрэгжүүлж, түүний хэрэгжилтэд хяналт, шаардлага тавьж ажиллах  явцыг анхаарч ажиллахыг үүрэг болгосон  юм.  Өнөөдрийн байдлаар нийслэлд 134 цахилгаан шатыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байна. Энэ нь иргэдийн хэлдгээр хуучны 9 давхар  орон сууцнуудынх аж. Мөн 800 гаруй  цахилгаан шат насжилт өндөртэй гэсэн ангилалд орж байгааг  Улаанбаатар лифт компанийн удирдлага өглөө. Гаднын улс орнуудын хувьд цахилгаан шатны  аюулгүй байдал, засвар арчлалт, шинэчлэлтийн асуудлыг даатгалын тогтолцоогоор  шийддэг жишиг байдгийг  дурдсан юм.  Харин манай улсын хувьд нэг цахилгаан шатыг шинэчлэх  үнэ 90-130 сая төгрөгийн хооронд  байдаг бөгөөд,  нийслэлийн төсвөөс бүрэн шинэчлэх боломж байхгүйг хэллээ.   

Дээрх стандартуудыг батлахын өмнө  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “...Нийслэл хот өнөөдөр баталж байгаа 7 бүлгийн 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна. Зарим хот зөвхөн тухайн хотдоо  үйлчлэх 200 гаруй стандарттай байдаг  бөгөөд ард, иргэдийнхээ ажил  амьдралыг зохицуулдаг дүрэмтэй байдаг. Стандартыг баталж, хэрэгжүүлнэ гэдэг  аль нэг  байгууллага, удирдлагын ажил биш. Харин олон нийтийн оролцоон дээр тулгуурласан хяналтыг зохион байгуулах ёстой юм. Тэр боломжийг  нь  ажил  хариуцсан байгууллага технологийн дэвшлийг ашиглан бий болгох үүрэгтэй” гэсэн юм. Улмаар 7 бүлгийн 14 стандартыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталлаа. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших