Нууц мэдээллийн уурхай

Хороодын хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн төслийг хэлэлцлээ

Нийтэлсэн: 2023-12-05 03:55:29

 

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан хурлын дэргэдэх хороод хуралдаж ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна.  Өнөөдөр  Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Хүний хөгжлийн хорооны хурал болж, Нийслэлийн 2024 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын  нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулсан юм. 

Хурлын үеэр төлөөлөгчид дүүргүүдэд тулгамдаж буй асуудал, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажил, газар чөлөөлөлт, болон зам засвартай холбоотой төсвийн хөрөнгө оруулалтын талаар асуулт тавьж, хариулт авсан юм. 

Төлөөлөгч Б.Нэргүй  төсвийн зарлагын үр ашгийн талаар хөндлөө. Мөн нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахыг сануулав. Харин төлөөлөгч С.Эрдэнэбаяр 4 жил гацаад буй  Багахангай дүүргийн Соёлын төвийн барилгын ажлын хөрөнгө оруулалтыг тодруулсан юм.

Харин төлөөлөгч Д.Гантулга БЗД-ийн 15-р хорооны 122 дугаар цэцэрлэгийн  өргөтгөлийн барилга, төлөөлөгч Н.Баярмөнх хот тохижилтын байгууллагыг дүүрэг рүү шилжүүлж буйтай холбоотой санхүүжилтийн асуудлыг нь  тодруулж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авав. 

Баянгол дүүргийн 25,28-р хороонд өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор байр шинээр барих ёстой ч газрын асуудал шийдэгдээгүй. Тиймээс бэлэн обьект худалдаж авах шаардлагатай талаар  хурал дахь  МАН-ын  бүлгийн дарга Д.Ихбаяр хэлж байлаа.  Харин төлөөлөгч Л.Ариунтуяа нийгмийн дэд бүтцийн зарим асуудлыг шийдэх үүднээс газар  чөлөөлөлтийн ажлыг Чингэлтэй  дүүрэгт идэвхтэй хийж байгааг тодотгов. Гэвч зардлын асуудлыг шийдэх ёстойг хэлэв.  Төлөөлөгчид төсвийн зарлагаас гадна орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, татвар бүрдүүлэгч ААН, хувийн хэвшлээ дэмжих, хүнд хөдөлмөр эрхэлж буй ажилчдын цалин орлогыг нэмэгдүүлэх, он дамжсан ажлуудаа дахин харж, эрэмбэлэн дуусгах шаардлагатай байгааг сануулсан юм.

Мөн өнөөдөр Үл хөдлөх эд хөрөнгө болон нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох, Нийслэлийн 2023 газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох болон  өмчид барилга байгууламж бүртгэх, хасах зэрэг асуудлыг хэлэлцэж, Нийслэлийн ИТХ-ын ХХ хуралдааны 2 дугаар хэлэлцүүлгээр хэлэлцэхийг дэмжлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр үргэжлжилнэ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших