Б.АМАРЗАЯА: САЙХАН ХАНИЙГ МИНЬ ХӨНӨӨСӨН ХҮМҮҮС БИДНЭЭС ГАНЦ Ч УДАА УУЧЛАЛТ ГУЙГААГҮЙ
МУСТА, Өмнөговь аймгийн Драмын театрын дуучин Б.Цэрэн-Очир 2021 оны 11-р сарын 04-ний өдрийн 19:15 цагийн үед "Уул уурхайн үндэсний олборлогч" компанийн нэн хариуцлагагүй үйлдлийн улмаас амь насаа алдаж хохирчээ. Өмнөговь аймгийнхаа ард иргэдэд хайрлагдаж, хүндлэгдсэн энэхүү уран бүтээлчийн өнчирч үлдсэн хань ижил, бага насны дөрвөн хүүхдэд тэтгэмж олго, учирсан хохирлыг нь мөнгөөр нөхөн төл гэсэн шүүхийн шийдвэрсэн гарсан байхад дээрх компани шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа аж.