Нууц мэдээллийн уурхай

УИХ: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг дэмжив

Нийтэлсэн: 2022-01-19 01:35:35

 

УИХ-ын чуулганы 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв.

Саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Дипломат албаны тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг томилохоор танилцуулж байна гэлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Н.Наранбаатар аймаг, сумуудыг Бүгд Найрамдах Солонгос Улсын ижил төстэй муж, хоттой холбох, хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих, цөлжилт, хүлэмжийн хийг бууруулахад хамтарч ажиллах, боловсролын болон эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг, туслалцаа үзүүлэх, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ковидын дараах эдийн засгийг сэргээхэд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Д.Ганбат хил, гааль хаалттай, юмны үнэ өссөн энэ үед гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч ажиллах, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ аль болох ойр, холбоотой байхад анхаарч ажиллахыг сануулаад, нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьсан талаар Гадаад харилцааны сайдаас асуулт асууж хариулт авчээ.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ эдийн засагт өгөөжтэй үйл ажиллагаа явуулахад бодит үр дүн чухал учир энэ асуудалд анхаарах, булангийн орнуудтай хамтарч ажиллан хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ нягт холбоотой байж эрх ашгийг нь хамгаалах, дэмжих, зах зээлээ тэлэх, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх, ижил тэнцүү, эрх тэгш, харилцан уялдаатай хамтарч ажиллах, бүс нутгийн аюулгүй байдалд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн С.Батболд гадаад харилцааны салбар мерит зарчмаа барьж цаг тухайд нь асуудлаа хэлэлцүүлж байгааг дэмжиж байна гээд Ковидын дараах улс орнуудын харилцааг хүрсэн түвшинд байлгахын зэрэгцээ илүү сайн зүйлүүдийг санаачилж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Н.Энхболд гадаад харилцааны салбар нь улс төрждөггүй, төрийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай зөрсөн, аливаа асуудал гаргасан элчин сайдуудыг буцаан татах, энэ асуудлыг жижиг гэж орхилгүй анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг тус тус гарган, зарим нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг томилохыг дэмжлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших