Нууц мэдээллийн уурхай

“ЗИНДАА” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2022-01-07 08:44:39

 

“Зиндаа Таныг тодорхойлно” уриан дор, төрт ёсны уламжлал-шинэчлэлийг түгээн дэлгэрүүлэх , өв соёлоо сурталчлан таниулах нийтлэлийн бодлоготойгоор 5 дахь жилдээ гарч буй, Монголын хамгийн зузаан сэтгүүл  болох “Зиндаа”сэтгүүлийн шинэ дугаар 20 булан, 300 нүүрээр хэвлэгдэн гарлаа.

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан энэ дугаарын ковер буюу “Эрхэм Зиндаа”-гаар УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, Монгол Улсын нэгэн зууны түүхийн алдаа оноо, амжилт ололт, өнөөгийн болон хэтийн төлөв, алсын харааг хууль тогтоох байгууллагын тэргүүний зангарагаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын даргаар сонгогдсоноос хойш анх удаа хэвлэл мэдээлэлд ийм бүрэн хэмжээний, томоохон ярилцлагыг өгч буй юм.  

Дугаарын онцлох нийтлэлээр Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн “Монгол Улсын төлөө зүтгэсэн гадаадын нэг, гадаад дахь нэг тагнуулын тухайд”, “Гол тоглогч” номын зохиогч Д.Дамжинжавын “Өөр дэвжээний аварга”, нийтлэлч Д.Оюунцэцэгийн “Мөс хагалагч”, сэтгүүлч О.Шинэтуяагийн “Шинэ цагийн туйванч”,  МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор С.Амартүвшингийн “Түүхэн сэдэвтэй телевизийн шоу хийх нь хариуцлагатай, зоримог шийдэл” зэргийг онцолж байна.

Мөн “Үлэмж төгөлдөр” булангаас Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Намсрайн Сувд, “Онгод” булангаас  яруу найрагч Л.Хасар, “Хүмүүн цадиг” булангаас Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, “Технологи” булангаас “Хиймэл оюун ухааны түүх: Бид үү, Тэд үү?”, “Хандлага” булангаас “Хөдөөний айл”-ын амьдрал ба үлгэрлэл, “Дэлхийн монголчууд” булангаас “The Hu” хамтлагийн талаарх өөр хаана ч гараагүй, сонирхолтой ярилцлага, сурвалжилга, нийтлэл зэрэг сэтгүүл зүйн мэргэжлийн бүтээлүүдийг хүлээн авч, оюуны хэрэгцээндээ хөрөнгө оруулаарай.

Улирал тутмын “Зиндаа” сэтгүүлийг шуудангаар болон редакцаар захиалж, хүргүүлэн авах боломжтой.

 

ЖИЧ: УЛИРАЛД НЭГ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРНА.

-Монгол шуудан 210432,

-Түгээмэл шуудан 220026

-Улирлын захиалга 50,000 төг, Хагас жилийн захиалга 100,000 төг,

-Жилийн захиалга 200,000 төг.

Холбоо барих утас: 99090339, 88881333

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших