Нууц мэдээллийн уурхай

Нэгдүгээр сарын 1-нээс 57 ангиллын визийн зөвшөөрлийг зөвхөн цахимаар хүлээн авна

Нийтэлсэн: 2021-12-31 01:58:23

 

Нэгдүгээр сарын 1-нээс 57 ангиллын визийн зөвшөөрлийг зөвхөн цахимаар хүлээн авна

Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж байна.

Тус газраас Монгол Улсын виз олгох журамд заагдсан 3 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож байсан бол 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 57 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн.

Тэгвэл ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дээр дурдсан визийн зөвшөөрлийн хүсэлтүүдийг  зөвхөн цахимаар хүлээн авахаар болжээ.

Мөн өнгөрсөн хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтүүдийг тухайн уригч иргэн, аж ахуйн нэгжид эргэн мэдэгдэж, зохих шаардлагыг хангуулсны дагуу зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж байсан нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байна.

Тиймээс гадаадын иргэнийг уригч та, immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөж байна. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу татгалзах үндэслэл болохыг анхаарна уу гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших