Нууц мэдээллийн уурхай

ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ, ТУСЛАХ МАЛЧИНТАЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ АЖИЛЛАНА

Нийтэлсэн: 2021-12-13 02:22:49

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн хяналтын 78 улсын байцаагч улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 65 мянга гаруй аж ахуйн нэгжид хяналт тавьж ажилладаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр УИХ-аас баталсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон харилцааг шинээр зохицуулахаар тусгасан. Тухайлбал, туслах малчин, гэрийн үйлчлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан нь тэдний эрх ашгийг хуулиар хамгаалсан өөрчлөлт болжээ. Мөн уул уурхайд ажиллагсдын ажил, амралтын хугацааг тус бүр 14 хоногоор тогтоосон, ажилтан үндсэн ажлын цагаасаа бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болно, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэх тохиолдолд тохирсон цалин хөлс авах эрхтэй гэхчилэн онцлог заалтууд тусгагджээ.

 

   Ийнхүү Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулийг мөрдөж эхлэхтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах  сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь:

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хамрах хүрээ, дагалдан өөрчлөлт орж буй дүрэм журам

-Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны эрх зүйн шинэчлэл, олон улсын жишиг

-Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх үүргийн талаар улсын байцаагчдад ойлголт, мэдээлэл өгөхөд чиглэж байна.

Сургалтын үр дүнд хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас болон уг хуудсыг хэрэглэх зөвлөмжийн төслийг боловсруулах юм.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших