Нууц мэдээллийн уурхай

"Ж.Соронзон, Н.Лүндэндорж нар хүн алсан машинаараа хүүхдүүдээ зөөлгөж байна" гэв

Нийтэлсэн: 2021-12-09 03:33:06

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон. Тэрбээр 2019 онд философич мэргэжилтэй нөхөр Н.Лүндэндоржийгоо тэтгэвэртээ суумагц өөрийнхөө сургуульд түүхийн багшаар ажиллуулах болсон

 БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн нэр дээр бүртгэлтэй, 00-30 УБО улсын дугаартай Тоёота ланд круйзер-100 маркийн автомашинаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, 18 настай Э гэгчийг дайрч амь насыг нь хохироосон маш ноцтой ослыг өдгөө Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд түүхийн багшаар ажиллаж буй Н.Лүндэндорж үйлдэж байсан.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын чуулганы танхимд “Н.Лүндэндоржоо чи 2.7 хувийн согтолттой байхдаа хүн дайрч, чирж алсан алуурчин шүү дээ” хэмээн нэгэнтээ хэлж ч байсан удаатай.

Н.Лүндэндоржийн хүн дайрч амийг нь хөнөөсөн автомашин

Уг ноцтой аллага 2010 оны нэгдүгээр сарын 02-ний өдөр болсон бөгөөд авто осол гарсан гэдгийг дуулж хэргийн газарт очиж байсан Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд багшаар ажилладаг нэгэн гэрч бидэнд хэлэхдээ “ХУД-ийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн уулзвар дээр биднийг очиход сургуулийн нэр дээр бүртгэлтэй Тоёота Ланд круйзер-100 маркийн автомашины зүүн урд талж хонхойж гэмтсэн, их гэрэл хагарч бутарсан байдалтай байсан. Талийгаачийн цогцос байгаагүй. Харин замын нөгөө талд Ж.Соронзон захирал айж цочирдсон байдалтай зогсож байсан. Би Н.Лүндэндорж гуайг эхнэртэйгээ /Ж.Соронзон, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал/ хамт явж байхдаа осол гаргаад цагдаа нарыг ирэхээс өмнө замын нөгөө тал руу явуулсан байх гэж боддог. Ослыг нисэх, яармагийн чиглэлээс Улаанбаатар руу орохоор явж байхдаа үйлдсэн байсан. Сүүлд Ж.Соронзон захирал талийгаач охины талаар их муухай үг хэлсэн нь одоо ч сэтгэл өвтгөдөг. Тэрбээр муусайн гуйлгачдын ар гэрийнхэнд нэг байр өгч байж амыг нь тагласан гэж шууд хэлж байсан удаатай” гэсэн юм.

Ар гэрийнхнийг нь орон сууцаар хуурч амыг тагласан болоод ч тэрүү уг хүн амины хэргийнхээ төлөө Н.Лүндэндорж гуай ямарч ял шийтгэл авсан гэж дуулдаагүй.

Тус сургуульд багшаар ажилладаг гэрч бидэнд нэмж хэлэхдээ “БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн нэр дээр бүртгэлтэй, 00-30 УБО улсын дугаартай Тоёота ланд круйзер-100 маркийн автомашин одоо ч байгаа. Ж.Соронзон захирал 2020 оны тусгай тоноглолтой Ланд круйзер-200 маркийн автомашиныг сургуулийн хөрөнгөөр авснаасаа хойш тэр машинаа голоод унахаа байсан. Тусгай гэрэл дохио болон дуут дохиогоор тоноглосон тэрхүү машинаараа одоо ач зээ нарыг сургууль рүү хүргүүлэх болон авхуулах зорилгоор ашиглаж байгаа” гэсэн юм.

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал хүн ач, зээгээ зөөлгөх зорилгоор ашигладаг автомашиндаа тусгай гэрэл болон дуут дохиогоор тоноглох эрх авсан байгаа нь эрхгүй анхаарал татна.

Хэн гэгч албан тушаалтан тус сургуульд хүүхдээ элсүүлэхийн тулд Ж.Соронзон захиралд тал засаж, хууль журмыг ноцтойгоор зөрчин тийм эрх олгов гэдгийг шалгадаг байгууллага нь шалгах л ёстой байх.

Нийт сэтгэгдэл: 17
  1. бузар алуурчин /202.9.46.7/ 2021-12-09 18:42:17

    аймшигтай бузартай***уурчин байна даа

  2. Sda /202.55.188.98/ 2021-12-09 19:04:31

    Aluurchdiig surguulias***uulhig***rdaj bna

  3. Shulam uheesei /66.181.161.56/ 2021-12-09 22:52:57

    Hunii ny***h uriig dairch ***jihaad muusain guilgajdad bair ogj amiig ni hasan bhdaa yadiin be. Buzar shuglesen*** be

  4. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:00:55

    VNaL

  5. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:00:58

    VNaL

  6. DEXe,)'((()"., /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:00

    VNaL

  7. DEXe'fkJboG<'">YsABQB /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:02

    VNaL

  8. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:04

    VNaL

  9. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:07

    VNaL

  10. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:13

    VNaL

  11. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:15

    VNaL

  12. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:17

    VNaL

  13. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:19

    VNaL

  14. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:21

    VNaL

  15. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:22

    VNaL

  16. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:24

    VNaL

  17. DEXe /2a03:cfc0:8000:2e::9532:7419/ 2026-03-17 21:01:26

    VNaL

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших