Нууц мэдээллийн уурхай

"Менежмент-Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан" сэдэвт сургалт боллоо

Нийтэлсэн: 2021-12-07 01:20:18

 

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг чиглүүлэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд ажилтнуудад зориулсан ээлжит сургалтыг энэ сарын 06-ны өдөр "Менежмент-Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан" сэдвээр танхим болон цахимаар зохион байгуулав.

Сургалтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын референт С.Нямбаяр байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах аргачлалын талаар, мөн тус газрын референт Д.Бямбадулам төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлалын талаар мэдээлэл, зөвлөгөөг өгөв.

Мөн УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Алтанхуяг УИХ-ын Тамгын газрын стратеги төлөвлөгөө болон нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнах, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахтай холбоотой анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн бол ахлах референт Ж.Даваахүү төрийн захиргааны албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тус сургалтад УИХ-ын Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчид оролцож, сэдвүүдийн хүрээнд асуулт, хариулт өрнөлөө6

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших