Нууц мэдээллийн уурхай

Цагдаа нарыг хахуульдсан Д.Сүндийд гурван жилийн хорих ял оноов

Нийтэлсэн: 2021-12-06 02:40:58

ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт “Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий нарт холбогдох хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг хянан хэлэлцэв.

Тус шүүх Д.Сүндийг цагдаагийн нэр бүхий алба хаагчдад хээл хахууль өгч, өөрийнхөө гэмт хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгуулсан гэм буруутай хэмээн үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял оноожээ.

Харин Д.Сүндийд холбогдох эрүүгийн хэргийн нотлох баримтыг устгуулах хэргийг хэрэгсэхгүй болгон хаалгах зорилгоор цагдаагийн нэр бүхий алба хаагчдад 15,000,000 төгрөгийн хахуулийн мөнгийг өгсөн Д.Сүндийгийн компанид ажилладаг Д.Баттөгс, болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав нарт нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ялаар шийтгэжээ.

Хэргийг сануулбал, Д.Сүндий нь өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр 2019 оны гуравдугаар сард анх шалгагдаж эхэлсэн байдаг. Гэвч тэрбээр хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаа нарт өөрийн ажилтан болох Д.Баттөгсөөр дамжуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд 10 сая төгрөг, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажавт 5 сая төгрөг өгч хэргийг хэрэгсэхгүй болгон хаалгаж байжээ.

 

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Yal bagadaj /202.9.46.14/ 2021-12-06 18:46:27

    Nasaar ni horihgui yasiin

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших