Нууц мэдээллийн уурхай

Цагдаагийн мөрдөгчдөд 15 сая төгрөгийн хахууль өгсөн хэргээр Д.Сүндийг шүүж байна

Нийтэлсэн: 2021-12-03 01:49:51

 

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий, Д.Сүндийгийн компанид ажилладаг Д.Баттөгс, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарыг шүүх хурал ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

Шүүгдэгч Д.Сүндий нь өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр 2019 оны гуравдугаар сард анх шалгагдаж эхэлсэн байдаг. Гэвч тэрбээр хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаа нарт өөрийн ажилтан болох Д.Баттөгсөөр дамжуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд 10 сая төгрөг, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажавт 5 сая төгрөг өгч хэргийг хаалгасныг АТГ-ын мөрдөн шалгаж тогтоон яллуулахаар шүүхэд шилжүүлээд байсан юм.

Д.Сүндий нарыг шүүх хурлын тов өнгөрсөн долдугаар сард анх гарсан боловч ковид цар тахлаас үүдэлтэйгээр хойшилсоор ийнхүү өнөөдөр болж байна.

Д.Сүндий нарыг шүүх гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд тав хүртэлх жил хорих ял оноох хуулийн заалттай юм байна.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших