Нууц мэдээллийн уурхай

“МОНПЕН” САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД ХАЛДВАРТ БУС ӨВЧИН/ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХАД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Нийтэлсэн: 2021-12-03 01:29:26

ДЭМБ-аас МонПЕН төслийн хүрээнд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад нэн шаардлагатай 630 гаруй сая төгрөгийн үнэ бүхий, 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна.  Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Дундговь аймаг, Дархан-Уул аймаг, СХД-ийн ЭМТ-ийн газрын төлөөлөл оролцов. 
 

 
Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн хэв маяг өөрчлөгдөж халдварт өвчнөөс халдварын бус өвчин буюу соёл иргэншил, амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний идэвх, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварын бус өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж, нийгэм эдийн засгийн хөгжил, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах замаар халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар бууруулах, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулснаар 10000 хүн амд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 2025 онд 16,  2030 онд 14 болгох зорилтыг дэвшүүлсэн.    
 


Эдгээр зорилтын хүрээнд 2019-2020 онд Дархан-Уул аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 сум, өрхийн эмнэлэгт ДЭМБ-ын Халдварт бус өвчин, зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг нэвтрүүлж, зүрх судасны өвчний эрсдэлд суурилсан менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр зүрх судасны өвчний хүндрэлгүй тохиолдлыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд хийх хяналт сайжирч, зүрх судасны өвчний эрсдэлийг үнэлэх, хянах үйл явц хялбаршиж, артерийн гипертензи, чихрийн шижингийн хүндрэлгүй тохиолдлыг лавлагаа шатлалд шилжүүлэх тохиолдлын тоо буурсан байна. Уг төслийг тогтвортой үргэлжлүүлж, аймаг, нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд сонгогдсон 6 аймаг болох Дорнод, Завхан, Дундговь/Говьсүмбэр, Хөвсгөл, Дархан-Уул аймаг,  Сонгинохайрхан дүүргийн өрх, сумын 132 эрүүл мэндийн төвд ДЭМБ-ын зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр холбогдох арга зүйн сургалтуудыг зохион байгуулаад байна.
 


Энэ удаад ДЭМБ-аас төсөлд хамрагдсан эдгээр сум, өрхийн эмнэлгүүдэд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, оношлоход нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох хурд, хүчний үзүүлэлт сайтай компьютер, стандарт ширээ, сандал, автомат артерийн даралт хэмжигч, жин өндөр хэмжигч, цусны сахар, холестерол хэмжигч, шээсний анализаторыг тэдгээрийн оношлуурын хамт нийлүүлж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байна.

Нийт сэтгэгдэл: 1
  1. хаха /66.181.161.22/ 2021-12-06 00:13:29

    амралт нь дуусдаггүй улс шүү

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших