Нууц мэдээллийн уурхай

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АНУ-ЫН ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийтэлсэн: 2021-11-15 04:43:52

 


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр  хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд АНУ-ын Засгийн газар КОВАКС-ын шугамаар манай улсад Пфайзер вакцины 1,088,100 тун хандивласанд талархал илэрхийллээ. АНУ-д 5-11 насны хүүхдийг ковидын эсрэг вакцинд хамруулах талаар АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв зөвшөөрөл өгсөн. Манай улс хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар зөвлөмж хүссэн захидлыг БиоНТек/Пфайзер компани руу хүргүүлсэн гэж Ерөнхий сайд хэллээ. Элчин сайд Майкл Клечески хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар судалж, Ерөнхий сайдад мэдээлэл өгөхөө илэрхийллээ.

 Засгийн газар цахим засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг тэмцэхэд онцгой анхаарч ажиллаж буй. Ерөнхий сайд Авлигын эсрэг үндэсний хороог ахалж ажиллаж байна. Авилгатай тэмцэх Ажлын хэсэг байгуулсан, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж үр дүнд хүрэхийг зорьж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд АНУ-тай ардчиллыг бэхжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мөн ярилцлаа. Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, тээвэр логистик, эрчим хүч, бүтээмж, санхүүжилтийн эх үүсвэр зэрэг хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг Засгийн газар  анхаарч байгааг онцлоод Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зорилтуудын хүрээнд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших