Нууц мэдээллийн уурхай

Шадар сайд С.Амарсайхан вакцины гуравдугаар тунд хамрагдахыг иргэдэд уриаллаа

Нийтэлсэн: 2021-11-06 05:09:28

 

Өнөөдрийн байдлаар зорилтод бүлгийн буюу  насанд хүрсэн иргэдийн 440 мянга гаруй иргэн буюу хүн амын 25 орчим хувь нь дархлаа сэргээх нэмэлт 3 дугаар тунд хамрагдаад байна.

Улсын Онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлийн судалгаагаар 3 дугаар тун вакцин хийлгэсний дараа Дельта вирусийн халдвар авсан тохиолдолд хүндрэх, нас барах эрсдэлийг 90 -ээс дээш хувиар сэргийлнэ.

Хэрэв манай улс өдөрт 20 мянган хүнийг 3 дугаар тунд хамруулж, дархлаажуулалтын хурдыг дөрөв дахин нэмж чадвал 2021 оны 12 дугаар сарын 31 гэхэд нийт нас баралтын тоог 2000-д хүргэхгүй тогтоон барих боломжтой гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан  баасан гарагт вакцины цэг дээр очиж гуравдугаар тундаа хамрагдаж, иргэдийг гуравдугаар тундаа хамраглахыг уриаллаа.

Гуравдугаар тунд хамрагдсан хүмүүсийн хувьд эрүүл мэндэд учрах хүндрэл болон нас баралтаас сэргийлэх хувь хэмжээ маш өндөр байгааг судлаачид сануулж байгааг Шадар сайд хэллээ.  Иймд ард иргэд та бүхэн эрсдэлээс сэргийлж, энгийн амьдралдаа эргэн орохын төлөө вакцины 3 дугаар тундаа идэвхтэй хамрагдах нь чухал байгааг онцоллоо.

Эрүүл мэндийн яам, дархлаажуулалтын төвөөс иргэдэд хандан хоёрдугаар тунгаа хийлгэснээс хойш  3 сараас дээш хугацаа өнгөрсөн, ковидын халдвараар өвчилснөөс хойш 21 дээш хоног өнгөрсөн бол вакцины гуравдугаар тунд хамрагдахыг зөвлөж байгаа юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших