Нууц мэдээллийн уурхай

Н.Уртнасан сайдаа, Улаанбаатарчууд төдийгүй улс орноороо гал алдахад хариуцлагыг нь хүлээж чадах уу!

Нийтэлсэн: 2021-10-15 03:04:20

 

 

– Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулах ёстой 17.2 тэрбум төгрөгийг эргүүлж өгнө үү, сайдаа-

Улаанбаатар хот төдийгүй, улсын хэмжээнд агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж, амьсгалах агаарынхаа төлөө иргэд чамлахааргүй тэмцэл хийж, төр засгаас ч олон арга хэмжээ авсан. Үүний нэг нь шөнийн тарифын хөнгөлөлт.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” үр дүнгээ өгч, жилээс жилд гэр хорооллын айл өрхүүд шөнө, оройн цагаар халаалтын асуудлаа цахилгаанаар шийдэх болсон учраас энэ журамд 2020 онд өөрчлөлт оруулж байлаа.

Тодруулбал,  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу хэдхэн хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шөнийн тарифын хөнгөлөлт мөрдөгдөх учиртай.

Гэвч өнөөдөр энэ хөнгөлөлтийг гэр хорооллын иргэдэд үзүүлж, орой, шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь чөлөөлөх асуудал маргаан дагуулаад байна. Учир нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хөнгөлөлт үзүүлсэн төлбөрөө эрчим хүчний салбар олж авч чадахгүй өнөөдрийн байдлаар 17.2 тэрбум төгрөгийн авлага үүсчээ. Эрчим хүчний компаниуд мөнгөө нэхэхээр Сангийн яамныхан  “Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд өгөх мөнгийг Агаарын бохирдлыг бууруулах төсөвтэй нэгтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн багцад суулгаж өгсөн” та нар тэндээс мөнгөө олж ав гэдэг хариу өгдөг гэнэ. Харин Н.Уртнасан сайд энэ мөнгийг “халаасандаа” хийж, “хэтэвчиндээ” дарчихаад Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн мэндчилгээ илгээсэн шигээ сууж байна.

Эрхэм сайдаа, өнөөдөр Монголчуудын хувьд озоны давхаргын цоорлоос илүүтэй онд мэнд бүрэн бүтэн өвөлжиж чадах уу гэдэг асуудал тулгараад байгааг танд сануулъя. Учир нь эрчим хүчний салбар чинь элгээрээ хэвтэж, энэ улс орон дулаан цахилгаангүй гал алдах эрсдэл үүсчихээд байна. Гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд олгох тарифын зөрүү улсын төсөвт бүрэн тусгагдахгүй, эрчим хүчний үйлдвэр компаниудад олгогдохгүй байгаагаас 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа насжилт өндөртэй дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх компаниудын орлого 17.2 тэрбум төгрөгөөр дутаж, цаашлаад эрчим хүчний зориулалтаар нүүрс олборлож байгаа Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайнуудад өгөх өр төлбөр нэмэгдэж, хэвийн найдвартай ажиллагаа алдагдахад хүрчээ.

Н.Уртнасан сайдын халаасанд байгаа 17.2 тэрбум төгрөг санхүүгийн хямралд өртөөд байгаа эрчим хүчний салбарт бас л чамлахааргүй дэмжлэг болох учраас бүгд л энэ мөнгийг хүлээж байгаагаа нуухгүй байна. Эрчим хүчний салбарын энэ хүндрэлтэй асуудлаас гадна иргэдийн асар их хүлээлт байгааг мартаж болохгүй.

Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Статистик мэдээллээс харахад энэ хөнгөлөлтөд 2017 онд 101,326 айл өрх хамрагдаж байсан бол 2021 оны эхний улиралд 170 мянга гаруй айл өрх хамрагджээ. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг бууруулахад дэм болж, ая тухтай өвөлжихийг хүсч байгаа 170 мянган өрх цахилгаан халаагуур суурилуулж, зарим нь тоолуураа хүртэл сольж, арваннэгдүгэээр сарын 1-ний өдрийг тэсэн ядан хүлээж байгааг танд сануулъя.

Н.Уртнасан сайдаа, таны  балгаар Улаанбаатарчууд төдийгүй улс орноороо гал алдах дээрээ тулаад байна. Хэрвээ станцууд доголдож, Монголчууд гэрэл, дулаангүй болбол, хэрвээ шөнийн тарифын хөнгөлөлтийг цаашид үргэлжүүлж өгөх боломжгүй болж 170 мянган айл өрх дахиад л нүүрсний яндангаа зоож эхэлбэл та хариуцлагыг нь хүлээж чадах уу?

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших