Нууц мэдээллийн уурхай

Г.Занданшатар: Хуульд тусгах бодлого, саналаа нэгтгэж, нийтлэг эрх ашгаа илэрхийлэх хэрэгтэй

Нийтэлсэн: 2021-10-13 02:35:33

 Г.Занданшатар: Хуульд тусгах бодлого, саналаа нэгтгэж, нийтлэг эрх ашгаа илэрхийлэх хэрэгтэй

УИХ-ын дарга Г.Занданшатар  Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөлөлтэй өнөөдөр (2021.10.12) уулзлаа. Тэд  цар тахлын дараах эдийн засгаа сэргээх чиглэлээр УИХ-тай  хэрхэн хамтран ажиллах талаарх санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Тухайлбал, ирэх онд экспортыг нэмэгдүүлэх бүх талын арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулах, мах бэлтгэлд онцгой анхаарал хандуулах, үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн хүүг бууруулах, Монгол Улсад үйлдвэрлэдэггүй тоног төхөөрөмж, түүхий эд материал, сэлбэгийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, байгууллага хооронд үүссэн өр авлагыг шилжүүлэн тооцох зэрэг асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар болон захиалгатай барилга байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгуулах зэрэг 16 санал тусгасан  жагсаалт ирүүлжээ.

Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд буй мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай давхардсан төрийн эрх, үүргийг шилжүүлэх, хасах, бизнесийн орчин нөхцөлийн эрх зүйн орчныг сайжруулах, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцэхэд Мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах санал тавилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар эдгээр саналуудыг УИХ-ын холбогдох Байнгын хороодод танилцуулж, шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Эдийн засгаа сэргээх төрийн бодлого, шийдвэрт аж ахуй эрхлэгчдийнхээ санал хүсэлтийг тусгахад Мэргэжлийн холбоод болон МАОЭНХ-ныхны гүйцэтгэх үүрэг чухал. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мэргэжлийн 50 гаруй холбоодын төлөөлөл хамтран Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай болон Мэргэжлийн холбоодын тухай зэрэг хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, байр сууриа нэгтгэх хэрэгтэй байна. Эдгээр санал нь та бүхний нийтлэг эрх ашгийн илэрхийлэл байх ёстой гэв.   

Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын даргын зөвлөх Ц.Цогзолмаа, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, зөвлөх Б.Бадарч болон Ноос, ноолуурын, Барилгын, Хүнсчдийн, Арьс, шир үйлдвэрлэлийн зэрэг мэргэжлийн холбоодын гишүүд оролцсон юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших