Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 10 хувиар буурсан үзүүлэлтэй байна

Нийтэлсэн: 2021-10-07 04:44:31

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр  боллоо.  Хуралдаанаар тус зөвлөлийн энэ оны гуравдугаар улирлын гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал  болон төлөвлөгөөний гүйцэтгэлтэй танилцаж, гишүүн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын  ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэв. Тэр дундаа энэ удаагийн хуралдаанаар нийгэм  залуу үеийнхэнд түгшүүр  төрүүлж буй мансууруулах  эм, сэтгэцэд нөлөөт  бодисын хууль  бус хэрэглээ, тээвэрлэлтийн талаар холбогдох мэргэжлийн  байгууллагуудаас мэдээлэл  сонсов. ​

Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням  “Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан. Хар тамхитай тэмцэх газар нь орчин үеийн дэвшилтэт техник, хэрэгслээр бүрэн хангагдан ажиллаж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчдын эцэг эх, сургуулийн нийгмийн ажилчдад мэдээлэл өгөх зэргээр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилтот бүлгүүдэд чиглэн зохион байгуулж байна” гэдгийг хэллээ.   Түүнчлэн нийслэлийн цагдаагийн удирдах газраас ирүүлсэн мэдээгээр 2021 оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад нийт 17,360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11,132 буюу 64,1% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд 1,218  хэрэг буюу 9,9%-иар  буурсан үзүүлэлттэй байна.   Ж.Батбаясгалан: Аливаа гамшигтай тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэг төгрөг ирээдүйн хор аюулыг арилгахад шаардагдах олон сая төгрөгийг хэмнэдэг Нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын үр дүн гарч байна. Тухайлбал гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад  10 орчим хувиар буурсан сайн дүн мэдээтэй байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа нийт иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, судалгааны байгууллагууд ялангуяа салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын оролцоо, хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн гарч байна гэж үзэж байгаа. Монгол улс төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус хэрэглээ, эргэлтийн асуудал, энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөх, хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаад бид зайлшгүй анхаарал хандуулах ёстой. Хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээний хор аюул энэ цагт төдийгүй ирээдүйд асар хор уршигтай үр дагавар үүсгэх эрсдэлтэй байгааг бид ард иргэддээ, үр хүүхэд, ирээдүй хойчдоо тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх, зөв бодитой мэдээ мэдээллээр хангаж ажиллах нь чухал. Тийм учраас бид энэ удаагийн нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар  зөвлөлийн хурлыг хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм эмийн хэрэглээ, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үр дүнтэй зохион байгуулах талаар хэлэлцлээ. Аливаа гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажил, иргэдийн оролцоо, хяналт  хамгийн чухал. Ер нь агаар орчны бохирдол, цар тахлын аюул, гэмт хэрэг, зөрчил зэрэг аливаа гамшигтай тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэг төгрөг ирээдүйн хор аюулыг арилгахад шаардагдах олон сая төгрөгийг хэмнэдэг ” гэдгийг онцолсон юм.     Нийслэлийн ИТХ-ын ХМОНХХ

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших