Нууц мэдээллийн уурхай

"УИХ-ын намрын ээлжит чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих хуулийн төслийг хэлэлцэнэ"

Нийтэлсэн: 2021-09-29 01:49:31

 

 
 

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар “Хууль зүйн байнгын хорооны энэ оны есдүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

УИХ энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.11-т “Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Байнгын хороо баталж, УИХ-ын цахим хуудаст байршуулна” гэж заасан.

Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо 2021 оны зургаадугаар тогтоолоороо “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус мөн тооны гишүүнийг Улсын Их Хурлаас нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулахаар заасан. Энэ дагуу Байнгын хороо 2021 оны 5 дугаар тогтоолоороо сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материалыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс 21 хоногийн хугацаанд хүлээн авсан.

Энэ хугацаанд нийт 59 хүсэлт, холбогдох материал ирүүлсэн бөгөөд нэг оролцогч нэрээ татсан болохыг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дуулгав. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь хуульд заасны дагуу 11 гишүүнтэй байна. Харин Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлттэй холбоотойгоор дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүний үйл ажиллагааг түр зогсоогоод байсан юм.

Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаа хуралдуулж, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон гэдгийг С.Бямбацогт дарга танилцууллаа. Дээрх хугацаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн талаар тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан.

Иймд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 2021 оны есдүгээр тогтоолын 1 дэх заалтын “Б.Саруул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга” гэснийг “А.Бямбажаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх” гэж, “А.Бямбажаргал Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга” гэснийг “О.Мөнхсайхан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор, доктор” гэж тус тус өөрчлөхөөр төслийг боловсруусан байна.

Гишүүд "Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив.

Дараа нь “УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Төслийн талаар Байнгын хорооны дарга танилцууллаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн аравдугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална” гэж, 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Үүний дагуу УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард Хууль зүйн байнгын хороо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн батлуулахаар цагалварын төсөлд тусгасан болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн хэрэгжилтийн талаар хөндөж, зарим мэдээлэл солилцов. Хууль зүйн байнгын хорооноос Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан ажиллахаар төлөвлөөд байгаа талаар С.Бямбацогт дарга танилцуулсан юм.

“Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж дээрх тогтоолыг батлав.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл танилцуулав

Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаа хуралдуулж, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон. Эл хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд тэрбээр хуралдааны явцын талаар, хуралдаанаас гарсан  шийдвэрийн талаар, холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, тодорхой санал танилцуулсан.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаан нь УИХ-ын холбогдох тогтоолыг биш, харин Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн Б.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлж, тайлбар хийв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилт бүхий “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоол болон бусад баримт бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг шинэчлэхээр төлөвлөсөн байгаа гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээлэл өгч, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны хаврын ээлжит чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дуулгасан.

Байнгын хорооны зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулах саналыг гишүүд гаргасан бөгөөд эл асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар санал хурааж, шийдвэрлэв.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдааны шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэдэг гишүүдийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газарт хугацаатай үүрэг өгөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших