Нууц мэдээллийн уурхай

Нийтэлсэн: 2021-09-23 03:42:18

 

8 ДУГААР САРД МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ 1.27 САЯ.ТН-Д ХҮРЭВ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нүүрсний олборлолт 8 дугаар сард 1.27 сая.тн-д хүрэв

Монголын Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр 2021 оны 8 дугаар сард Монгол улсын нүүрсний олборлолт бага зэрэг сэргэж 1.27 сая.тн-д хүрч өмнөх оны мөн үеэс 2.31 сая.тн-р буюу 64.47%-иар буурсан бол өнгөрсөн сараас 17.67%-иар өссөн байна.

2021 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл Монгол Улсын нүүрсний олборлолт 20.9 сая.тн-д хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 сая.тн-р буюу 11.56%-иар өсчээ.

БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийг дөрөв хоног зогсоосны дараа 2021 оны 9 дүгээр сарын 14-нд эргэн нээж, 14-ний өдөр тус боомтоор нүүрс тээврийн 150 автомашин гарсан байна. Нийлүүлэлт хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор Монголын түүхий коксжих нүүрсний үнэ огцом өсөж, 3100-3150 юань хүрээд байгаа юм. Түүнчлэн Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалыг ашиглалтад оруулах ажлын хүрээнд нүүрс тээврийн төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх ажлыг энэ сарын 23-ны дотор багтаан хийхээр ажиллаж байгааг Засгийн газар мэдээллэв. Чингэлэг тээврийн терминал нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийнэ гэж тооцоолжээ. Ингэснээр жилд найман сая тонн нүүрс экспортлох юм.

БНХАУ-ын түүхий нүүрсний олборлолт 8 дугаар сард 335.24 сая.тн-д хүрчээ

Үндэсний Статистикийн Хорооноос 2021 оны 9 дүгээр сарын 15-нд гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр өнгөрөгч 8 дугаар сард тус улсын түүхий нүүрсний олборлолт 335.24 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 0.8% -иар өсчээ.  Харин өнгөрсөн сард 3.3% -иар буурсан бол 2019 оны мөн үеэс 0.7% -иар өсч хоёр жилийн хугацаан дахь дундаж өсөлт 0.3% байна.

2021 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл тус улсын хэмжээнд нийт түүхий нүүрсний олборлолт 2,597.2 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 4.4%-иар өсч, өсөлт нь өмнөх 7 дугаар сартай харьцуулахад 0.5 нэгж хувиар буурсан байна. Харин 2019 оны мөн үеэс 4.2% -иар өсч хоёр жилийн хугацаанд дунджаар 2.1% -иар өссөн байна.

ОХУ-ын  нүүрсний экспорт сүүлийн таван сарын хамгийн доод хэмжээнд хүрч буурчээ

ОХУ-ын Эрчим хүчний яамны урьдчилсан статистик мэдээгээр 2021 оны 8 дугаар сард ОХУ-ын нүүрсний экспорт 18.1 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 2.22% -иар, өнгөрсөн сараас 4.47% -иар буурсан байна. Энэ нь сүүлийн таван сарын хамгийн доод хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм.

2021 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл ОХУ нүүрсний экспорт 142 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 14.13%-иар, олборлолт 282 сая.тн-д хүрч өмнөх оны мөн үеэс 8.64%-иар тус тус өссөн байна.

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших