Нууц мэдээллийн уурхай

Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэгийг АТГ-аас юуны учир саатуулав

Нийтэлсэн: 2021-09-10 05:10:45

 

https://livetv.mn/storage/posts/September2021/srr97m8TZw4ckTA36oev-medium.jpg

ХХААХҮЯ-ны харьяа Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийг өчигдөр орой АТГ-аас саатуулж, мэдүүлэг авмагцаа сулласныг баттай эх сурвалж хэллээ.

Ш.Алтанчимэг Зээлийн батлан даалтын сангийн дэд захирлаар 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр томилогдоод улмаар 2020 оны наймдугаар сарын 14-ны Гүйцэтгэх захирлаар томилогдсон нэгэн юм.

Түүнийг гэнэт саатуулсан талаарх албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй ч, Ш.Алтанчимэг захирлын гэр бүлийн орлого огцом өсч, хэд хэдэн компанийн хувьцааг худалдан авсантай нь холбогдуулан АТГ-аас саатуулсан байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэллээ.

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг өнгөрсөн жил “Дорж тойн бьютик” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, “Говийн төмөрзам” ХХК-ийн 33 хувь, “Ресурс альяанс” ХХК-ийн 20 хувийг гэнэт худалдан авсан АТГ-ынхны анхаарлыг татсан бололтой.

Өнгөрсөн жил коронавирусийн улмаас улс орон хатуу хөл хорионы дэглэм журамд шилжиж, байгууллагуудын орлого буурч байхад Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийн гэр бүлийн орлого бараг хоёр дахин өсөж 59.4 саяд хүрсний зэрэгцээ, банк сангийн байгууллага дахь хадгаламж нь мөн хоёр дахин өсөж 31 саяд хүрсэн байна.

Ташрамд хэлэхэд Зээлийн батлан даалтын сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор байгуулагдсан 2012 онд байгуулагдсан бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийг батлан даах үйлчилгээ үзүүлдэг байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших