Нууц мэдээллийн уурхай

Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, даатгалд хамруулахыг уриаллаа

Нийтэлсэн: 2021-09-10 01:39:44

 Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, даатгалд хамруулахыг уриаллаа

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өвөлжилт амаргүй байх төлөв харагдаж байна. Энэ жил хур бороо ихтэй байсан учраас газрын хөрс нэлээн чийгтэй, намар эрт сэрүүсэх цаг агаарын төлөв харагдаж байгаагаас дүгнэхэд өвөлжилт хүндэрч болзошгүй юм. Тиймээс малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, эрсдэлээс сэргийлэх, малын индексжүүлсэн даатгалд хамруулахыг сайд З.Мэндсайхан нийт малчдадаа уриаллаа.

Тэрээр өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 221 тоот тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ жилийн өвөлжилт болон зудын эрсдэлийг тодорхойлох ажлын хэсгийг байгуулжээ.

Беларусь улсаас 4,3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан, хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг энэ намрын технологит ажлын өмнө аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлсэн байна.

Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 1.3 сая тонн өвс, 1.6 тонн сүрэл, 13.000 тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 13 хувьтай байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших