Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг төрийн албаны ёс зүйн сургалтад хамрууллаа

Нийтэлсэн: 2021-08-21 01:55:00

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн албаны хүний нөөцийг чадваржуулах, төрийн албан хаагчийн сургалтын байгууллагын материаллаг орчныг сайжруулах, орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчин, дэд бүтэц бий болгох”, “НЗДТГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлнэ” хэмээн тусгасан. Түүнчлэн нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “Мэргэшсэн, чадварлаг, иргэндээ үйлчилдэг, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ”  гэсэн байдаг. Энэ дагуу Нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс алба хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, агуулга боловсруулан, сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна. 2017 оноос хойш нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын алба хаагчдад зориулан үндсэн болон сэдэвчилсэн сургалтын нийт 25 төрлийн гарын авлага, сургалтын агуулга боловсруулсан. Ийнхүү давхардсан тоогоор 7000 гаруй алба хаагчийг сургалтад хамруулсан юм.

Өнөөдөр “Монголчуудын ёс суртахууны өгөгдлийг танин мэдэх, төрийн алба хаагчийн ёс зүйг тогтоон хэвшүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг хамрууллаа. Сургалтаар Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл монголчуудын ёс суртахууны өгөгдөл, үнэт зүйл болоод төрийн албан хаагчийн ёс зүйн тухай сонирхолтой илтгэл танилцуулж, хэлэлцүүлэв. Оролцогчид дараагийн сургалтуудаар шинэчлэн баталсан хууль болон албан хэрэг хөтлөлтийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших