Нууц мэдээллийн уурхай

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2021-08-20 11:16:49

 

Баян-Өлгий аймагт цар тахлын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар болон өвөлжилтийн бэлтгэлийн явцыг Шадар сайд газар дээр нь шалгаж ажиллалаа. Баян-Өлгий аймгийн хувьд халдварын тохиолдол 5934 бүртгэгдсэнээс өдгөө 344 хүн эмнэлэгт, 1778 хүн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаагийн 56 хүний биеийн байдал хүнд, 6 хүн нэн хүнд байгаа аж. Хүн амын дунд халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа тул ХӨСҮТ-өөс томилогдсон Үндэсний зөвлөх багийн эмч мэргэжилтнүүд тус аймагт ажиллаж, эмчилгээний мэргэжил арга зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байна. УОК-ын даргын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар өдөрт 20 баллон цэнэглэх хүчин чадалтай хүчилтөрөгчийн үйлдвэрийг наймдугаар сарын 10-нд ашиглалтад оруулснаар өвчтөнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орох асуудал шийдэгдсэнийг Шадар сайдад танилцууллаа. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт цар тахлын үеийн өвөрмөц эмчилгээний эмийн хангамж 10 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд цаашдаа суурин рентген аппарат болон алсын зайн дуудлагын тусгай зориулалтын машин нэн шаардлагатай байгааг Шадар сайд шийдвэрлэв.

 Баян-Өлгий аймагт нийт хүн амын вакцинжуулалтын явц улсын дунджаас доогуур байгаа нь вакцины сонголт болон хүн амын шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрүүтэй холбоотойг Аймгийн Засаг дарга Д.Бауыржан тайлбарласан. Монгол Улсын Засгийн газар иргэдээ сонголттойгоор вакцинжуулах боломжийг бүрдүүлж ажиллаж байна. Иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангаж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж, нөөцийг бүрдүүлж ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо. Тус аймагт өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малчдын түвшинд 64300 тонн өвс, 7750 тонн тэжээл, аймаг, сумын аюулгүйн нөөцөд 1460 тонн өвс, 495 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ жилээс эхлээд өвөлжилтийн бэлтгэлийг аймаг орон нутгууд өөрсдөө хангаж, хадлан, тэжээл бэлтгэх ажлыг дор бүртээ зохион байгуулах чиглэл Засгийн газраас өгсөн учраас цар тахлын нөхцөл байдлын үед салбар хоорондын уялдаа холбоог сайтар хангаж, цаг алдалгүй зохион байгуулалт хийхийг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа. 2021-2022 оны хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд нийт 44 сургуульд 25 мянга гаруй хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 2500 гаруй хүүхэд элсэн суралцах бол 52 цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд хамрагдах аж. Сургалтын үйл ажиллагааг цахим болон танхим хосолсон хэлбэрээр явуулах учраас хүүхэд багачуудаа эрсдэлд оруулахгүй байх үүднээс сургууль, цэцэрлэгийн бэлтгэлийг сайтар хангах, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа, өвдсөн хүүхдүүдийг сэтгэл зүйн хямралд оруулахгүй байх талаас онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших