Нууц мэдээллийн уурхай

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ /2021.08.18/

Нийтэлсэн: 2021-08-18 01:43:27

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 1725 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 61.135 мталбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 270 объектын 78.904 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. “Улаанбаатар буян” ХХК-ийн баруун, зүүн чандарлах төвүүдэд тус тус батлагдсан тохиолдлын оршуулах үйл ажиллагаанд хяналт тавьж 4 объектын 1810 м.кв талбайд хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллалаа.

Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Вакцинжуулалт:

Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн вакцинжуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Шалгалтад хамрагдсан цэгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, хүний нөөц дутагдалтай, ажиглалтын өрөөнд хяналт байхгүй, цэвэрлэгээний материал дутмаг, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зөрчил дутагдал илэрчээ.

Цэгүүдэд дархлаажуулалтын дараах урвал хүндрэл болон вакцины устгал бүртгэгдээгүй байна.

Шинжилгээ авах цэг:

Нийслэл, Баянхонгор аймагт Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 7 зөрчил илрүүлэн, 4-ийг нь арилгуулав. Шалгалтаар Сорьц авах, шинжилгээ хийх багийн бүрэлдэхүүн дутуу, Яаралтай тусламж үзүүлэх багц, бэлэн байдал хангагдаагүй, Эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, Үйлчлүүлэгчийн халууныг хэмжиж бүртгээгүй зэрэг зөрчил дутагдал илэрчээ.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 6327 авто машинаар нэвтэрсэн 16,093 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.17-ны 17:00 цагийн байдлаар/  хот руу орох чиглэлд 659 тээврийн хэрэгслээр 1411 зорчигч, хотоос гарах чиглэлд 946 тээврийн хэрэгслээр 1745 зорчигч нэвтэрсэн байна.

Хилийн хяналт шалгалт:

Алтанбулаг автозамын боомтоор 15 тир автомашинаар Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын хоёр терминальд 254.7 тн бодис, бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирсэн. Эдгээр бодис, бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлж, 900 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийлгүүлэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллав.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 875.5 тн мал, амьтан, ургамлын гаралтай болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хилийн хяналт шалгалтад хамруулж, хилээр нэвтрүүлэв.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлийн хэмжээнд 463 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдааны 218, ахуйн үйлчилгээний 60, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны 129, зочид буудал 16, амралт жуулчны газар 2, бүх төрлийн баар 38/ хамруулан хяналт шалгалт хийж 39 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -18
  • Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 15
  • Цаг хэтрүүлэн ажилласан – 1
  • Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан – 2
  • Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 1
  • Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн – 1
  • Хариуцлагын гэрээ байгуулаагүй, зөрчсөн – 1
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших