Нууц мэдээллийн уурхай

НҮБ хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуучуудын оролцоог онцолж байна

Нийтэлсэн: 2021-08-13 02:23:17

 

 
 

Нэгдсэн үндэстний байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ныг  “Дэлхийн залуучуудын өдөр”, Монгол Улсад наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэдэг.

Дэлхийн залуучуудын өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1995 онд “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр” хэмээх 15 багц арга хэмжээ бүхий хөтөлбөрийг баталсан. Залуучуудын өдрөөр дээрх хөтөлбөрийг онцлох, дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилготой.

2021 онд дэлхий нийтээр “Хүнсний тогтолцоог өөрчлөх нь: Хүний болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйд залуучуудын оролцоо, инновацыг дэмжих нь” уриаг дэвшүүлж байна.

Монгол Улс залуучуудын өдрийг 2003 оноос хойш хуульчлан тэмдэглэж ирсэн. Ингэхдээ жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрүүдэд Залуучуудын хөгжлийн аяныг улс даяар зохион байгуулдаг.

2021 онд хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуучуудын оролцоо хувь нэмрийг нэмэгдүүлэх олон улсын чиг хандлагатай уялдуулахын зэрэгцээ Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил тохиож буйг онцолж байна.

Аяны нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Чех Каритас Репаблик суурин төлөөлөгч Яна Зилкова болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, залуучууд, олон нийтийн төлөөлөл оролцлоо.

Анх энэ аяныг зохион байгуулахдаа залуусын оролцоо, хөгжил, энх тайван гэсэн үндсэн гурван  чиглэлийг онцолсон байдаг. Өмнөх жилүүд буюу 2019 онд “Боловсролын шинэчлэл”, 2020 онд “Дэлхий нийтийн үйл хэрэгт залуучуудын оролцоо” зэргээр онцлог, асуудал хөндсөн уриаг олон улсын хэмжээнд дэвшүүлж, улс орнууд өөрийн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого, чиглэлд тусган хэрэгжүүлэхийг уриалсан.

 

Эх сурвалж: ХНХЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших