Нууц мэдээллийн уурхай

ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХГҮЙ

Нийтэлсэн: 2021-06-24 01:27:41

 

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо" танхимаас цахимаар боллоо.

Хуралдаанд

Коронавируст халдвар/Ковид-19/-ын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхболд, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Шуурхай штабын дарга,хурандаа Ц.Ганзориг нар тус тус танилцуулж, хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргалаа.

Хүн амын хөл, хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэж коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хяналтыг чангаруулна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгалаа.

Иргэд гэр бүлийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмээ сахин эрүүл агаарт гарах, явган аялал хийх зэргийг дэмжинэ.  Хот, хооронд болон хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

Худалдаа, үйлчилгээний салбарууд хууль, журамд заасан шаардлага, халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагууд хуульд заасан арга хэмжээ авч, халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.

 “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг тусгахаар боллоо.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах, эмнэлзүйн багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гарсан үр дүнгийн талаар Улсын онцгой комисст 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор танилцуулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгов.

Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмийн хэрэгслийн хангалтыг тасралтгүй зохион байгуулна. Улсын хэмжээнд хүүхдийг вакцинжуулах ажлыг аюулгүй, өргөн хүрээнд зохион байгуулж, эцэг эхчүүдийг мэргэжлийн бодит мэдээллээр хангаж ажиллахад анхаарахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших