Нууц мэдээллийн уурхай

Код бичих охидын хөтөлбөр нээлтээ хийлээ

Нийтэлсэн: 2021-06-18 09:29:44

 

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” өнөөдөр /2021.06.18/ нээлтээ хийлээ. Хөтөлбөрт нийт 2100 гаруй охин Монгол орны өнцөг булан бүрээс бүртгүүлснээс 21 аймаг 9 дүүргээс 30 охин шалгарсан юм.

Эдгээр 30 охид ирэх найман долоо хоногийн туршид веб хөгжүүлэгч болоход шаардагдах үндсэн чадварыг олж авах бөгөөд алгоритм ба кодчилол, веб, мобайл программуудыг эзэмшиж, сурсан мэдсэн зүйлийнхээ дагуу эх загвар бүтээх юм

Тус хөтөлбөрийн сургалтыг БШУЯ болон МУИС-ийн эрдэмтэн, багш нар хариуцан ажиллаж байгаа бол Хаан банк сан, Голомт банк, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Faro сургалтын төв, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Goldman Sachs зэрэг байгуулагууд мэдээллийн технологийн салбар дахь хүний нөөцийг бэлдэх,тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг олноор бий болгох зорилгыхнхоо хүрээнд хамтарч ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын Х.Ганхуяг нар сонгогдсон тойргийнхоо охидын боловсролд анхаарал хандуулж, дээрх хөтөлбөрт хамрагдахад нь дэмжлэг үзүүллээ.

XXI зуунд бичиг үсэг тайлагдсан байдлыг код хэмээн дэлхий нийтээрээ үзэх болсон энэ үед технологийн зөвхөн хэрэглэгч байх биш тухайн технолои хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх нь бүх салбарт өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлж байгааг дэлхий нийт онцолж байна. Өөрөөр хэлбэл, хуульч, эмч, улстөрчид бүгд алгоритм гэж юу болохыг мэддэг, интернэт хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх шаардлага тулгарч байна. Иймээс компьютерийн шинжлэх ухааныг хүүхдэд багаас нь заах нь чхуал гэдгийг хөгжингүй орнууд анхаарч, ажил хэрэг болгож эхэлжээ.

Харин манай улсад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачилж, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, тэрдундаа охидод код бичих боловсрол олгох замаар бүс нутгийн тоон хуваагдлыг арилгах, салбарын жендерийн тэгш бус байдлыг бууруулах, салбарын хүний нөөц, тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлдэх, технологийн салбарт хөдөө орон нутгийн охид, бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ.

Код бичих сурснаар хүүхэд цэгцтэй логиктой сэтгэх, томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой ажээ.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших