Нууц мэдээллийн уурхай

Хотын түүх, соёлын тухай мэдлэг олгох анимэйшний сүүлийн цуврал гарлаа

Нийтэлсэн: 2021-06-15 01:56:09

 

 

Улаанбаатар хотын музей “Хотын түүхийг анимэйшнээр” цуврал бүтээлийг санаачлан хүргэж байна. Ингэхдээ бага насны хүүхдэд дуу, шүлэг, хөгжим, дүрс, хүүхэлдэйн киногоор дамжуулан танин мэдэхүйн мэдлэг олгох, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой байгуулагдсан “Марчаахай”-тай хамтран ажиллажээ. “Хотын түүхийг анимэйшнээр” гэх бүтээлээр дамжуулан хүүхэд багачуудад хотын түүхийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьсон байна.

Тус цуврал нь, “Марчаахай Нийслэл хүрээнд”, “Социалист Улаанбаатар”, “Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл” гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн анхны анимэйшнээ өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд Улаанбаатар хотын музейн YouTube  хуудаснаа нийтэлсэн. Харин “Социалист Улаанбаатар хот” хоёрдугаар цувралыг дөрөвдүгээр сарын 8-нд олон нийтэд хүргэсэн бол сүүлчийн цуврал болох “Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл: 1639-1911” анимэйшнээ зургадугаар сарын 11-нд байршуулжээ.

Нийслэл хотынхоо үүх түүхийн талаар мэдлэг олгох, сонирхолтой, бүтээлч ажлыг хүүхэд багачууддаа үзүүлэхийг хүсвэл Улаанбаатар хотын музейн YouTube сувагт хандаарай.

“Марчаахай Нийслэл хүрээнд”- https://www.youtube.com/watch?v=faynmRmrPxM

“Социалист Улаанбаатар хот”- https://www.youtube.com/watch?v=KlpWDPOaVug

“Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл: 1639-1911” https://www.youtube.com/watch?v=tWi78RBHDIQ

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших