Нууц мэдээллийн уурхай

Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байна

Нийтэлсэн: 2021-06-08 05:12:42

 

18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байна. Үндэсний хөтөлбөр боловсруулах, эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийн цахим сан бий болгох, тухайн мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байх зэрэг чиглэлээр ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов.

Эхний жилүүдэд өвчлөлийн тохиолдол нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихэснэ. Гэхдээ иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл, идэвхтэй амьдралын дадал, хэвшилтэй болгосноор эрүүл хүнд амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж тооцоолжээ.

Хоол боловсруулах, амьсгалын, зүрх-судасны тогтолцооны өвчин өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болдог бол зүрх-судас, хавдар, гэмтэл, хордлого болон гадны шалтгаантай бусад эмгэгээр түлхүү нас барж байна. Хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх-судасны өвчинтэй холбоотой байна.

2010 оны байдлаар хорт хавдрын 4,466 шинэ тохиолдол, 3,264 нас баралт бүртгэгдэж байсан бол 2020 онд шинэ тохиолдол 6,702, нас баралт 4,260 болж нэмэгджээ. Шинэ тохиолдлын 73 хувь нь хожуу үедээ буюу II, III шатандаа онош тодорсон, хорт хавдраар өвчилсөн хүмүүсийнн 65 хувь нь онош батлагдсанаас хойш жил хүрэхгүй хугацааны дотор нас бардаг гэсэн статистик мэдээ гарчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой цогц арга хэмжээ авна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхээр холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал:

- 2022 оноос шинэ хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах

- Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг үе шаттай бэлтгэх

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй ажлын байрны төлбөрийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах

- Төрийн бус байгууллагатай хамтран ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэшүүлэх, суралцах орчин бүрдүүлэх, суралцагчдын тоог нэмэх

- Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийг сайжруулах

- Боловсролын цогц үйлчилгээ нэвтрүүлэх

- Орон сууцжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх

- Нийтийн тээвэр, барилга байгууламж, гудамж, талбай зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй хэлбэрээр тоноглох, тохижуулах

- Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас дэмжлэг үзүүлэх зэргийг хэлж болно.

25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ёстой. Ажиллуулаагүй бол тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Төрийн байгууллагууд төлбөр төлөх бус, ажилд авч байхад түлхүү анхаарахыг Ерөнхий сайд чиглэл болгож, аж ахуйн нэгжүүдийг уриаллаа.

Ерөнхий сайд нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Ч.Ундрахбаярыг ажиллуулж, сарын дотор орон тооны зөвлөхийн албан тушаалд томилох болжээ.

Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд энэ нь хүн амын 3.2 хувь гэсэн үг юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 13,629 иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Ирэх оноос Улаанбаатар хот, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүд ажиллаж эхлэх юм.

Эдийн засгийн идэвх нэмэгдэж байна

Засгийн газар долоо хоног бүр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсдог.

Сангийн яамны танилцуулгаас үзвэл Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 59.9, репо санхүүжилттэй зээл 23.6, ипотекийн зээл 34.7 хувьд хүрчээ. Хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13,764 зээлдэгч аваад байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээний 41 хувь гэсэн үг юм. Зээлийн идэвх нэмэгдэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Цогц төлөвлөгөөний хүрээнд малчид зээл авах хүсэлтээ илэрхийлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг нэмэгдүүлэх гурван хувийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийн зээлийн хэмжээг нэг их наяд төгрөгөөр нэмэх, малчдад зээл олгохтой холбоотой асуудлыг судалж танилцуулахыг холбогдох сайд нарт өглөө.

Ерөнхий сайд нийслэл хотод ажилласантай холбогдуулан:

- Түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарцууд барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх

- Сэлбэ голын дагуух тохижилт, урсацыг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан байгуулах хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгах

- БГД-ийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх санал боловсруулан танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг, чиглэл болголоо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших