Нууц мэдээллийн уурхай

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО ИРЖ ВАКЦИНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

Нийтэлсэн: 2021-05-29 05:57:25

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь монголчуудтай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв. Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал, Иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа, “Дэлхийн монголчууд-II” зорилтот хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа”-г иргэдэд танилцуулж, “Ковид19” цар тахлыг богино хугацаанд даван туулах, хилийн чанадад гацсан иргэдээ эх оронд нь авчрах, цахим шилжилт, Е-Mongolia зэрэг асуудлаар тодорхой мэдээлэл өгөв.

 Иргэд вакцин татан авах ажлыг амжилттай зохион байгуулж, иргэдээ хос тунд хамруулж, дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаад талархлаа илэрхийллээ. Мөн ирэх сарын 1-нээс хил нээхэд эх орондоо ирж дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа зарим хүн хэллээ. БНСУ-д амьдарч буй монголчууд эх орондоо орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж байгаа эсэхийг тодруулж байлаа.

 Мөн “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын тэргүүн А.Хосхүү, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар Монголчуудын холбоодын олон талт хамтын ажиллагаа, “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбоодын оруулсан хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой саналуудыг Засгийн газрын тэргүүнд тавив. Иргэдтэй хийх ийм уулзалтыг тогтмолжуулах, ингэхдээ ерөнхий сэдвээр биш эрүүл мэнд, боловсрол, хэл соёл, аялал жуулчлал гэхчлэн сэдэвчилсэн уулзалт хийж, салбарын сайд, холбогдох албаны хүмүүсийг оролцуулж зарим асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаж болно гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн уулзалтын үеэр гарсан саналыг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо. Уулзалтад 32 орноос 150 гаруй иргэн оролцлоо. Энэ үеэр Чингис хааны музей байгуулахад хилийн чанадаас хуулбарлан авсан зарим үзмэрүүд, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан гаргасан түүхийн баримт, гэрэл зургийн цомхон үзэсгэлэнг Гадаад харилцааны яамнаас дэлгэн үзүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших