Нууц мэдээллийн уурхай

Түр хорооны хуралдаанаар цар тахлын үед Засгийн газар, УОК, банк, санхүүгийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов

Нийтэлсэн: 2021-05-25 09:45:34

 

 

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.05.25) хуралдав.

Шадар сайд С.Амарсайхан: Нийт иргэдийн 72 хувь нь вакцинд хамрагдсан үзүүлэлтээр олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны зургадугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан.

Монгол Улсад уг халдвараар 53.734 хүн өвчилсөн, үүний 46.748 эдгэрч, одоогоор 4243 иргэн клиникт хэвтэн эмчлүүлж буй байгаа гэв. Нийслэлд 3761, орон нутагт 482 иргэн тус тус эмчлүүлж байгаа юм байна.

Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой 2.067.292 иргэний 1.812.265 иргэн I тунд хамрагдсан нь 88.9 хувь байгаа бол 667.323 иргэн II тунд хамрагдсан байгаа гэдэг мэдээллийг өглөө. Вакцинжуулалт 40.2 хувьтай байгаа гэдэг мэдээллийг өгөөд орон нутаг дахь вакцинжуулалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд вакцинд хамрагдах 953.058 иргэний 942.157 нь өнөөдөр вакцинд хамрагдсан байгаа бол орон нутаг дахь вакцинд хамрагдах 1.114.234 иргэний 895.716 нь эхний тунгаа хийлгээд байгаа гэлээ. Нийслэлд 614.728 иргэн, орон нутагт 215.483 иргэн вакцины II дахь тунгаа хийлгэсэн мэдээллийг танилцууллаа.

Вакцинжуулалтын энэхүү дүнг бусад улс орныхтой харьцуулахад нийт иргэдийн 72 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан буюу нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгааг Шадар сайд онцолж хэллээ.

Цаашид Улаанбаатар хотын иргэдийн 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл вакцины бүрэн тунд хамруулах ба зургадугаар сарын 15-ны өдрийн дотор орон нутгийн иргэдэд давтан тунг бүрэн хийж дуусгахаар төлөвлөөд байгаа аж.

Вакцин хийсний дараа дархлаа хэрхэн тогтож байгаа талаар судалгаа хийж танилцуулах үүргийг хэрэгжүүлэх чиглэлд Эрүүл мэндийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдан 2021-2022 онд хэрэгжих Монгол Улсад нэн шаардлагатай Коронавируст халдвар /КОВИД-19/-тай холбоотой эмчилгээ, үйлчилгээнд шууд нэвтрүүлэх төслүүдийг хэлэлцэн Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх, ухаан, технологийн үндэсний зөвлөлд хүргүүлсэн гэв.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацааг сунгах асуудлыг судлан танилцуулах үүргийн хүрээнд ажиллаж, хуулийг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах шаардлагатай хэмээн үзсэн байна.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл, хариулт авав. Цар тахалтай тэмцэж буй улс орнуудын туршлагыг судалж, Монгол Улсад тохирох туршлагуудыг нэвтрүүлэх шаардлага бий гэдгийг Б.Баттөмөр гишүүн төгсгөлд нь хэлж, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших