Нууц мэдээллийн уурхай

ДОРНОД АЙМГИЙН СОНГОГЧИД У.ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИЖ, ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

Нийтэлсэн: 2021-05-25 07:53:27

 

 
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.24/  Дорнод аймагт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчидтой уулзлаа.

 
Энэ үеэр  нэр дэвшигч У.Хүрэлсүх  улс шиг улс, төр шиг төрийг ахмад үеийнхэн маань бий болгосон. Эргээд бодоход бидний аав, ээж жаргаагүй. Тэд бүхий л зүйлээ эх орон, үр хүүхдийнхээ төлөө зориулсан байдаг. Иймд ахмадууддаа баярлаж байгаагаа энэ цаг үед онцолж байна гээд “Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарч, хараат бус шүүх, прокурорын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Түүнчлэн улс, үндэсний эв нэгдлийн асуудлыг ард түмэн хөндөж, ярьдаг болсон байна. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Тиймээс улс орны эв нэгдлийг илэрхийлэгч, сахин хамгаалагчийн хувиар ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. 



Эцэст нь хэлэхэд хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг  бий болгох ёстой. Үүний тулд 4-10 жилийн хугацаа хэрэгтэй. Ирэх 30 жилд Монгол Улсыг хөгжүүлэх алсын хараа, төлөвлөгөөг бид баталсан. Дорнод аймагт Эрээнцав-Бичигтийг төмөр замтай холбох ёстой. Дорнод аймагт Хавиргын автозам барих шаардлага бий. Цахилгаан станцтай болно. Төмөр зам бол хөгжил дэвшлийн төмөр судас байдаг. Нефтийн төмөр замыг бид өөрсдөө барьж чадсан. Одоо Тавантолгойн төмөр замыг барьж байна.  Иргэд төрийн албаны үйлчилгээг гэрээсээ авдаг болсон. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “E-mongolia” төсөл маш амжилттай хэрэгжиж байгаа. Одоогоор 500 гаруй төрийн үйлчилгээг цахимаар авч, иргэд ашиглаж байна. Халамжийн бодлогоос хөдөлмөрийн бодлогод шилжих ёстой. Импортоос экспортод шилжих зорилт тавин ажиллах ёстой. Миний мөрийн хөтөлбөрийн зорилт   энэ юм” гэлээ.  
 
Дорнод аймгийн залуусын хувьд мөрийн хөтөлбөртөө залуусыг дэмжих заалт тусгасан нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа. Залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадад суралцсан залуусыг ажлын байраар хангаад зогсохгүй төрөөс орон сууцны дэмжлэгт хамруулах нь зөв бодлого гэж  тэд үзэж байлаа.

Иргэд нийгэмд шударга ёсыг тогтоож, байгалийн баялгийг иргэн бүр ижил тэгш хүртэх ёстойг тодотгоод  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа олон зөв шийдвэр гаргасныг сайшааж байгаагаа хэлж, дэмжихээ илэрхийлсэн юм.  

Түүнчлэн цар тахлын үед орон сууцны дулаан, усны төлбөрийг төрөөс төлсөн нь ихээхэн дэмжлэг болсныг  цөөнгүй иргэн  онцолж байв. Мөн хувийн хэвшилд ажилладаг хүмүүс тал цалингаараа ажиллаж байхад иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон нь гэр бүлд бодит дэмжлэг болсон гэдгийг ч мөн онцоллоо.
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших