Нууц мэдээллийн уурхай

Гэр хороололын дахин төлөвлөлтийн ажлаар “ Батхэрэйд” компани манлайлж байна

Нийтэлсэн: 2021-05-21 06:47:59

 

Баянзүрх дүүргийн  Амгаланд  гэр хороололын дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа  Батхэрэйд ХХК нь бүтээн байгуулалтын ажлаараа  барилгын компаниудыг манлайлж байна. Тус компанийн захирал Д. Байгальмаа хэлэхдээ “ Орчин үеийн орон сууцны хороололын шинэ стандартыг манай компани нэвтрүүлэхийг зорьж байна.  Баянзүрх дүүргийн 12 хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд  3 блок  орон сууц ашиглалтад орсон.  25.6 га талбайд хийгдэж байгаа энэ төлөвлөлийн хүрээнд үйлчилгээтэй орон сууцны 9 барилга, үйлчилгээгүй орон сууцны барилга 34, 1200 хүүхэд суралцах хүчин чадалтай дунд сургууль,  400 хүүхдийн цэцэрлэг баригдана. Ногоон байгууламж 70 хувь, барилга орон сууц 30 хувь байхаар төсөл хэрэгжиж байна” гэлээ.

Гэр хороололын дахин төлөвлөлтийн асуудлаар тэрээр  Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн    Э. Бат- Амгалан, Баянзүрх дүүргийн засаг дарга  Н. Баярмөнхтэй уулзаж, төслийн талаар санал солилцлоо. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ “Бүтээн байгуулалтын салбарын хамт олон дунд алдаа, оноо их бий. Яг энэ дахин төлөвлөлтийн тал дээр зарим компани нь байшин барина гэж хулхиддаг. Харин зарим нь бол үнэхээр чанартай, мундаг ажилладаг. Ер нь бүтээн байгуулалтын ажил асар их зүтгэл, сэтгэл гарч байж хийгддэг ажил. Тиймээс Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөө бүтээн байгуулалтын салбарт хүчин зүтгэж байгаа хувийн хэвшлүүдийг дүүргээс сонгогдсон бусад гишүүдийн хамт уулзаж, хуулийн хүрээнд аль нь алдаа оноотой байгааг зөвшилцөж, цаашид хамтран ажиллах болно” гэлээ. Баянзүрх дүүргийн зүгээс гэр хороололын дахин төлөвлөлтийг  эрчимтэй хийж байгаа  хувийн хэвшил , тэр дундаа “ Батхэрэйд “ХХК ныг дэмжин ажиллана. 7 жил хэрэгжих энэхүү төслийн ажил  газар дээрээ  маш сайн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Тиймээс төслийн явцтай очиж танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.  Нийслэл хотын 35 байршилд  гэр хороололын дахин төлөвлөлтийн ажил өрнөж байгаа ч  зарим  компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас   иргэдийн гомдол их ирдэг.  Харин” Батхэрэйд” компанийн хэрэгжүүлж байгаа  төсөл нь  Улаанбаатар хотын хэмжээнд жишиг болж  байгаагаар онцлог юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших