Нууц мэдээллийн уурхай

Хөл хорионы хугацаанд нийслэлийн нийтийн тээвэр бүрэн хүчин чадлаараа ажиллалаа

Нийтэлсэн: 2021-05-07 03:25:58

 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлийн нийтийн тээвэрт тусгай горимын дагуу хязгаарлалт тогтоогоогүй салбарын алба хаагчдад үйлчлэх зохицуулалт хийсэн. Энэ дагуу зөвшөөрөгдсөн 15 аж ахуй нэгжийн алба хаагчдад 300 гаруй автобус үйлчилгээнд явж эхэлсэн юм. Гэвч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байсантай холбоотойгоор автобусны тоог гурав дахин нэмж, өдөрт 1100 орчим нийтийн тээврийн хэрэгслийг явуулж,  бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тодруулбал, нийтийн тээврийн салбарт 1200 орчим автобус бүртгэлтэй үйлчилгээнд явдаг. Үүнээс 1100 орчим автобус өдөр бүр үйлчилгээнд гарч, 100 орчим автобус засвар, үйлчилгээгээ хийлгэн, бэлтгэл байдлыг хангаж байна. Энэ нь энгийн цаг үеийн тээвэрлэлттэй ялгаагүй үзүүлэлт юм.

Мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэхээр хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд  авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд 175 шалгагч хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, суурин болон явуулын цэгээр өргөтгөн зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг тээвэрлэх, дархлаажуулалтад хамруулах, ажиглах 156 автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж,  бэлтгэлийг ханган иргэдэд үйлчилж байна.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших