65-аас дээш насны иргэдийг Спутник-V вакцинд хамруулах БАЙРШЛУУД
Нийтэлсэн: 2021-05-07 02:55:34
Энэ сарын 1-нд Спутник-V вакцины 20 мянган тунг хүлээн авсан билээ. Тэгвэл тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байгаа аж. 65-аас дээш насны иргэдийг өнөөдрөөс эхлэн Спутник-V вакцины дархлаажуулалтад хамруулна. Спутник-V вакцины дархлаажуулалт дараах байршлуудад явагдана.
| Цэгийн нэр | ||
| 1 | Багануур | Эрүүл мэндийг дэмжих төв |
| 2 | Багахангай | Эрүүл мэндийн төв |
| 3 | Баянгол | 51 дүгээр сургууль |
| 4 | Баянзүрх | 30 дугаар сургууль |
| 5 | Налайх | Эрүүл мэндийн төв |
| 6 | Сүхбаатар | Эрүүл мэндийн төв |
| 7 | Сонгинохайрхан | Эрүүл мэндийн төв |
| 8 | Чингэлтэй | 5 дугаар сургууль |
| 9 | Хан-Уул | 60 дугаар сургууль |
| Дүн |
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насын 20800 иргэн вакцинд хамрагдаагүй байна. 60-аас дээш насныхан халдвар авч хүндрэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яамнаас үзэж буй юм.
