Нууц мэдээллийн уурхай

QR олгоогүйгээс Хүнс, Шатахуун хомсдох уу?

Нийтэлсэн: 2021-04-28 01:49:20

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын албан хаагчдын автомашиныг QR кодоор зорчуулах шийдвэр гаргасанбилээ. 

Гэтэл уг шийдвэр бүрэн биеллээ олсонгүй. Учир нь QR кодыг үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй бүхбайгууллагад тэнцвэртэй олгож чадсангүй. Одоог хүртэл QR кодоо авч чадаагүй байгууллага дарааллаа хүлээн хүсэлтээ өгсөн ч Улсын онцгой комиссоос доривтой арга хэмжээ аваагүй хэвээр байна. Үүнийгээ серверын ачаалал ихэссэн учраас удаашрал үүслээ хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэтэл Улсын онцгой комисс гаргасан гэнэтийн шийдвэрээс болж ийнхүү улсын хэмжээнд хүнсний дэлгүүрүүдэд хомсдол үүсч болзошгүй байдал үүслээ. 

Учир нь өмнөх 14 хоногийн хугацаанд байгууллагынхаа тодорхойлолтоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан зарим хүнсний үйлдвэрлэл буюу нарийн ногоо тариалдаг үйлдвэрүүдэд QR код олгоогүйгээс болж түгээлтээ хийж чадахгүй байдал үүсчээ. Бүр үйлдвэрлэлийн усалгаагаа цаг тухайд нь хийж чадахгүйхүндрэл үүсч байгаа бөгөөд арга ядан ажилчид нь ээлжээр алхаж, нийтийн тээврээр зорчин үйл ажиллагаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Энэ нь халдвар их байгаа энэ үед нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэхэд нөлөөлж байна. Мөн зарим шатахуун түгээх станцын цистерн буюу шатахуун түгээлтийн автомашинуудад QR код олгоогүйгээс болж шатахууны тасалдал үүсч болзошгүй болоод байгаа аж. Энэ байдал даамжирвал QR кодтой ч шатахууны хомсдолын улмаас эмнэлэг, цагдаа, түргэн, онцгой байдал зэрэг нэн шаардлагатай ажиллах байгууллагуудын автомашин мөн хүнсний түгээлтийн автомашинууд бүрэн зогсолт хийж болзошгүй болоод байна.  

Иймээс шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бүх байгууллагад тэнцвэртэй QR кодыг яаралтай олгох шаардлагатай байна. 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших