Нууц мэдээллийн уурхай

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЦЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ

Нийтэлсэн: 2021-04-15 05:04:03

 ​

 2021 оны дөрөвдүгээр сарын  16-нд буюу маргааш   Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан  болно. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотойгоор оруулсан заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд давхар оруулах шаардлагатай гэж үзсэн  иргэн Т.Доржханд нарын  мэдээллийг хэлэлцэх юм.  Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд   “Монгол Улсын  Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь  50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэн байх бөгөөд  зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно”  хэмээн заасан. Уг өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж  мэдээлэл гаргагчид үзсэн юм.  Үндсэн хуулийн судлаач төдийгүй хуульчид ч “Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй”  хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.

АН-ын зарим гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн  Цэцэд нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулах зорилгоор П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нараар дамжуулан жагсаал цуглаан зохион байгуулахыг АН-ын гишүүдэд уриалж эхэлсэн талаарх мэдээлэл   энэ сарын 13-нд  цахим орчинд тархсан.  Тэгвэл дээрх мэдээлэл  хоёр хоногийн дараа буюу өнөөдөр батлагдлаа.   Нэгдсэн загвар, хийц бүхий  уриа лоозонгоор жигдэрсэн   иргэд Зайсан толгойн урд цуглаж хөл хориог мөрдүүлж байсан цагдаагийн алба хаагчдад багагүй хүндрэл учрууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс  Үндсэн хуулийн Цэцийн байранд хоёр ч удаа өөрийн биеэр очиж, УИХ дах АН-ын бүлгийн гишүүдийг ч мөн Цэцээс тайлбар шаардан очуулж байсан зэрэг үйлдэл  нь Цэцэд удаа дараа нөлөөлөх гэсэн оролдлого гэж хуульчид тайлбарласан.

Иргэд хэдэн зуугаараа өвчилж, амь насаа алдагсдын тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн Цэцэд шахалт үзүүлэх гэсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан нь түүнийг Ерөнхийлөгч байх эрхтэй хүн мөн үү үгүй юу гэх эргэлзээг нийтэд бий болгоод байна.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтөөр  “Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно” гэж заахдаа өмнөх Ерөнхийлөгчид  хоёр дахь удаагаа сонгогдохын тулд аль нэг нам эвсэлд үйлчилдэг, хууль шүүхийг ашигладаг, өрсөлдөгчөө намнадаг  зэрэг үйлдлийг таслан зогсоохын тулд   “зөвхөн нэг  удаа сонгогдоно”  хэмээн заасан байдаг.

Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх зүйл заалтыг өөрчилсөн нь зөв болсны бодит жишээг өөрийн биеэр харуулж байна.  Өөрөөр хэлбэл,  тэрбээр өөрийгөө өрсөлдөгчгүйгээр АН-аас нэр дэвшүүлэх зүйл заалтын намын дүрэмд  оруулж байгаа нь ил болсон төдийгүй  энэ нь АН-ын хагарлыг эхлүүлсэн. Мөн түүний хэрэг наймаалцах гэсэн оролдлогыг АН-ын дарга С.Эрдэнэ дэлгэсэн  зэрэг  үйлдэл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг л удаа сонгох нь зөв гэдгийг улам бүр баталгаажуулж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших