Нууц мэдээллийн уурхай

Б.Энх-Амгалан: Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд нэгэн том хуудас нээгдсэн түүх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тохиолдсон гэж хэлж болно

Нийтэлсэн: 2021-04-14 06:33:59

 

Б.Энх-Амгалан: Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд түүхийн нэгэн том хуудас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед нээгдсэн

Оросын төрийн өмчит “Газпром” компани Оросын баруун болон зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн урьдчилсан техник, эдийн засгийн анализ (ТЭЗҮ)-ыг баталсан талаарх мэдээлэл өчигдөр цацагдсан. 2019 онд Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн Төрийн айлчлалын бэлтгэл ажлын хангасан Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас цөөн асуултад хариулт авлаа.

-“Газпром” компани Оросын баруун болон зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох Монголоор дайрах “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн урьдчилсан техник, эдийн засгийн анализ (ТЭЗҮ)-ыг баталлаа. Таны Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа хариуцсан том ажлын үр дүн ийн гарч байна?

 -Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд нэгэн том хуудас нээгдсэн түүх  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тохиолдсон гэж хэлж болно. Дээд хэмжээний болоод Засгийн газар хоорондын комиссын хурал болгон дээр жижүүрийн үг шиг хэлэгдэж хэл ам таталдаг байсан хэд хэдэн асуудлыг манай Засаг зоригтойгоор шийдэж цэг тавьж чадсан юм. Тухайлбал,

  1. Монгол дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудал,
  2. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын акциз,
  3. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын МОНП-1, МОНП-2 зээл,
  4. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын эзэмшлийн газрыг баталгаажуулах, гэрчилгээжүүлэх, хөрөнгийг нэмэгдүүлэх шинэчлэл хийх хөтөлбөр. Мөн гадаад худалдаан дахь хориг саадыг арилгах, транзит тээврийн урсгалыг нэмэх, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих, агаарын тээврийг талууд харилцан дэмжих, бүс нутгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг ажлууд зөв шийдлээ олж айлчлалын бэлтгэл хангаж байсан сайд бид нарт харилцааг шинэ шатанд гаргах бодит боломж, сайн түлхэц болж өгсөн билээ. Айлчлалын өмнө миний бие Монгол Улсын Засгийн газрын томилолт өвөрлөн Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, Засгийн газрын гишүүн ЗТХ-ийн сайдын хувиар ОХУ-д ажлын айлчлал хийж ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Евгений Иванович, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Мантуров Денис Валентинович, ОХУ-ын "Оросын Төмөр Зам" (РЖД) нийгэмлэгийн ерөнхий захирал Белозёров Олег Валентинович, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гадаад харилцааны Хорооны орлогч дарга Жамсуев Баир Баясхаланович, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Левитин Игорь Евгеньевич, ОХУ-ын "Роснефть" компаний захирал Сечин Игорь Иванович нартай уулзаж олон чухал асуудлыг хэлэлцэн шийдэлд хүрсэн юм.

-2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн төрийн айлчлал найрсаг нөхөрсөг, харилцан ойлголцсон, ажил хэрэгч, халуун дотно үр дүнтэй болж өнгөрсний тод жишээ өнөөдөр бодитоор харагдаж байна?

-Айлчлалын үеэр ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төслийг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрүүлэх талаар албан ёсоор манай талаас тавьж байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газар ба ОХУ-ын “Газпром” -ын хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, үүний дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 11-нд хамтарсан ажлын хэсгийн 2021–2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Мөн 2021 оны эхээр уг төслийн зураг төсөл, судалгааны ажил, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах “Газопровод Союз Восток” компанийг Монгол Улсад байгуулсан.

ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компани Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Союз Восток” байгалийн хийн хоолойн урьдчилсан Техник эдийн засгийн дүн шинжилгээг баталсан талаар мэдээллээ. Монгол Улсын эдийн засагт томоохон үр нөлөөтэй байгалийн хийн хоолой (газын хоолой) буюу шингэн тээвэрт ийнхүү ахиц гарсаар байна.  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших