Нууц мэдээллийн уурхай

“Sputnik V” вакцины нийлүүлэлтийг энэ сард багтаахаар ажиллаж байна гэв

Нийтэлсэн: 2021-04-14 04:37:08

 

Edit“Sputnik V” вакцины нийлүүлэлтийг энэ сард багтаахаар ажиллаж байна гэв

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар 4 дүгээр сарын 9-ний өдөр утсаар ярьжцаг үеийн болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хооронд 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан вакцин нийлүүлэх гэрээний дагуу эхний нийлүүлэлтийг энэ сард багтаахаар оросын тал анхааран ажиллаж байгааг онцлов.

Элчин сайд Д.Даваа Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов ойн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа арга хэмжээг сайшаахын сацуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Шадар сайд нараас тавьсан Монгол Улсад “Sputnik V” вакцин нийлүүлэх хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэж байгааг дуулгалаа. Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хооронд 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан вакцин нийлүүлэх гэрээний дагуу эхний нийлүүлэлтийг энэ 4 дүгээр сард багтаахаар оросын тал анхааран ажиллаж байгааг орлогч сайд онцлов.

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин нарын цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиров.

Эх сурвалж: ГХЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших