Нууц мэдээллийн уурхай

Ш.Алтангадас: Одоо болон өмнө нь Ерөхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс хэзээ ч нэр дэвших эрхгүй

Нийтэлсэн: 2021-04-14 04:21:29

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх зургаадугаар сарын 9-нд болох ард түмний Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нэр дэвших эсэх асуудал хуульчид, олон нийтийн дунд маргаан дагуулсаар байна. Энэ асуудалд хуульчид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Зарим хуульчид одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Энэ байр суурин дээр санал нэг байгаа хуульчдын нэг бол Ш.Алтангадас юм. Түүний хувьд 1992 оны үндсэн хуулиар “45 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно” гэж байсныг 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” болгон өөрчилсөн. Энэ заалт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжээд эхэлчихсэн. Мөн 1992 оны Үндсэн хуулийн 31.7-д “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэж зааснаар бүрэн эрхийг нэг удаа улируулан сонгох боломжтой байсан бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ заалт хүчингүй болсон буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2021 оноор дуусгавар болсон. Тиймээс Үндсэн хуулийн одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвших боломжгүй гэсэн байр суурьтай байгаа билээ.

ХҮН намын гишүүд болон нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн Цэцэд хандаж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших нь Үндсэн хуулийн зөрчил болох эсэх асуудлыг шийдэж өгөхийг хүсэж мэдээлэл хүргэсэн. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц энэ сарын 16-нд уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх товтой байгаа юм. Үүнтэй холбогдуулан хуульч Ш.Алтангадас дараах байр суурийг өгчээ. Тэрбээр “Үндсэн хуульд тусгасан “зөвхөн нэг удаа 6 жилээр сонгоно” гэсэн заалт чинь нөгөө талаараа “хэн дэвших эрхтэй вэ” гэдэг агуулгыг тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан энэ ерөнхий шаардлагад өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн нэр дэвших эрхгүй гэдэг ойлголт юм. Тэгэхээр Ерөнхийлөгч гэдэг статустай бүрэн эрхийг өмнө нь Ерөнхийлөгч байгаагүй этгээд зөвхөн нэг л удаа 6 жилээр хэрэгжүүлнэ гэсэн үг. Тиймээс бид Үндсэн хуулийг шууд агуулгаар нь ойлгохоос гадна өмнө нь Цэцээс юу гэж тайлбарлаж байсан болон органик хуульд юу гэж заасан гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн үг бүр цаанаа утга агуулгатай. Тухайлбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ерөөсөө л нэг байх юм байна гэдгийг заагаад өгсөн. Энэ бүрэн эрхийн хугацааг өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагүй хүн хэрэгжүүлэх юм байна гэдгийг хэлээд өгчихсөн. Ингээд үзэхээр одоо болон өмнө нь Ерөхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс хэзээ ч нэр дэвших эрхгүй юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байх үед явж байсан үзэл санаануудыг харах хэрэгтэй. Төсөлд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад, түүнд дахин сонгогдох боломжийг нь олгоод Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2025 оноос хэрэгжүүлье гэсэн санаа явж байсан юм билээ.  Мөн 2021 оноос хэрэгжүүлье, одоогийн Ерөнхийлөгч болон бусад хүн 6 жилээр сонгогддог болох гараан дээр аваачих агуулга ч байсан. Гэтэл тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд  2020 оны тавдугаар сарын 25-нд хэрэгжүүлэх томьёолол оруулж ирээд дэмжигдээд баталсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Ерөнхийлөгчийг бүрэн төлөөлдөг. Тэгэхээр Ерөнхийлөгч угаасаа л 2021 оны сонгуульд нэр дэвших бодолгүй байсан юм болов уу гэсэн агуулга харагдаж байна. Гагцхүү бүх зүйл тодорхой байхад тодорхойгүй байна гэдэг агуулгаар яриад яваад байгаа нь сонин байна” гэсэн юм.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших