Нууц мэдээллийн уурхай

Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна

Нийтэлсэн: 2021-04-13 03:00:28

 

Нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байна. Гэвч автобус хүрэлцээгүйгээс хүний бөөгнөрөл үүсэж, хүн хоорондын зай барих боломжгүй болсон талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаагаас тодрууллаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа талаарх мэдээлэл гарсан. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ?

-Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд биш, тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчдад зориулан тусгай тээвэрлэлтийн үйлчилгээг тусгай цагийн хуваарийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 15 чиг үүргийн байгууллагын албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлэх зохион байгуулалттай. Энэ хүрээнд бид гол чиглэлүүдийг давхцуулахгүйгээр, автобус хоорондын хугацааг 10-15 минут байхаар төлөвлөж, үйлчилгээнд гаргасан. Өнөөдрийн хувьд ачаалал үүссэн шалтгаан нь өглөөний нийт зорчигчдын 30 гаруй хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. Энэ нь зорчих ёстой иргэд биш, зорчих ёсгүй иргэд нийтийн тээврээр зорчиж, ачаалал үүсгэж байна гэсэн үг. Үүнээс болж, төлөвлөсний дагуу хүн хоорондын зай барих боломж алдагдсан. Гэхдээ энэ нь бүх чиглэлд ийм байсан гэсэн үг биш. Тодорхой чиглэлд буюу төв замаар явдаг, захын хорооллоос төв рүү явдаг чиглэлд ийм асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор бид тухай бүрд нь зорчигчийн мэдээлэл авч, шуурхай зохион байгуулалт хийж, нэмэлтээр тээврийн хэрэгсэл гаргаж, ачааллыг сийрүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон энэ үед нийтийн тээврийн ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийж байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хөл хориотой холбоотойгоор бид урьдчилан мэдэгдэл, албан бичиг хүргүүлсэн. Мөн авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагч нар нийтийн тээврийн зогсоол дээр хяналт, шалгалт хийж, ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа эсэхийг шалгаж байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгслээ үйлчилгээнд гаргахын өмнө бариул, сандал гэх мэт иргэдийн хүрэлцдэг хэсэгт ариутгал хийж байгаа. Мөн өдөр болон үдээс хойш үйлчилгээнд яваагүй үед нь бааз дээр болон эцсийн зогсоол дээр ариутгалын бодисоор ариутгал хийж байна. Түүнчлэн орой шугамаас буусан бүх автобусанд иж бүрэн цэвэрлэгээ, угаалга хийж, өглөөний үйлчилгээнд бэлдэж байгаа. Зарим байгууллага мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй газруудаар ариутгал, халдваргүйтгэлийг бааз дээрээ хуваарийн дагуу хийж байна

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших