Нууц мэдээллийн уурхай

Зудын эрсдэлтэй аймгуудын малчдад тусламж хүргүүллээ

Нийтэлсэн: 2021-04-12 03:32:47

 

Улсын онцгой комиссын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18 тоот тогтоолын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийх шуурхай бүлгийн бүрэлдэхүүн байгуулагдсан. Үүний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Үндэсний давхар даатгал ХК-нд Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн зудын эрсдэлийн тайлан мэдээг ирүүлсэн ба уг тайланд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь гэсэн 6 аймгийн нийт 81 сумдад зудын өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байсан. Тус мэдээнд үндэслэн Үндэсний давхар даатгал ХК болон МИД /малын индексжүүлсэн даатгал/-д оролцогч 9 даатгалын комданиуд хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд МИД-д 2017 оноос хойш 4 жил дараалан мал сүргээ даатгалд хамруулсан нийт 1,630 малчинг урамшуулж, зуд болон байгалийн гэнэтийн хүчин зүйлээс улбаатай хохирлыг бууруулах үүднээс малын өвс тэжээл, бараа материалын багц тусламжийг өрх бүрд хүргүүллээ.

МИД-ын борлуулалт хийх эрхтэй даатгалын компаниуд болох Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, Монгол даатгал ХК, МИГ даатгал ХХК, Тэнгэр даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Хаан даатгал ХХК, Монре даатгал ХХК-иудын аль ч салбарт хандан МИД-д малчид хамрагдах боломжтой ба МИД гэдэг нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх Засгийн газрын баталгаа юм.  

МИД нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог онцлогтой даатгал юм. Тиймээс МИД-д малаа даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд л нөхөн төлбөр авна гэж ойлгож болно. Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн 5 эсвэл 6 хувийг (аймаг тус бүрт Засгийн газраас тогтоосон малын хорогдлын босго хувь) давсан тохиолдолд малчид нөхөн төлбөр авах эрх үүсэх юм.

Эрдэнэт мал сүрэг маань өсөн үржих болтугай.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших