Нууц мэдээллийн уурхай

Хотын дарга барилгын компаниудын удирдлагатай уулзаж, хууль, дүрмээ баримталж ажиллавал дэмжихээ илэрхийллээ

Нийтэлсэн: 2021-04-08 02:40:26

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдээс ирсэн гомдлын дагуу өнгөрсөн даваа гарагт хэд хэдэн барилгын компанийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шар, Нутгийн буян байрнуудын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тус газар орон сууцны барилга бариулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн “Ривер гарден”, “Хан хиллс”, “Кинг тауэр” хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх, улсын сургууль барихаар төлөвлөлтөд оруулах үүргийг холбогдох албаныханд өгсөн.

Тэгвэл өнөөдөр Хотын дарга дээрх компаниудын удирдлагатай уулзаж, хууль, дүрэм, журмаа чандлан баримтлахыг, тэр дагуу үйл ажиллагаа явуулбал бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Эко констракшн”-ы газарт 960 хүүхдийн хүчин чадалтай хоёр улсын сургууль, 280 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг байгуулах хэрэгтэй. Мөн гарцыг тав болгож нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үлдсэн газарт дахин төлөвлөлт оруулж ирэх хэрэгтэй. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол цаашид захиргааны арга хэмжээ авна. Мөн компаниудын удирдлагууд асуудлыг хэрхэн шийдэх боломжтой байгаа талаарх хувилбар гаргаж, танилцуул. Улаанбаатар хотын төлөвлөлт гамшгийн хэмжээнд очлоо. Хувийн хэвшлээ хааж, боосон зүйл байхгүй. Аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжиж ажиллана. Гэхдээ хууль ёсны дагуу, дүрэм, журам, стандартаа баримталж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ийм аж ахуйн нэгж, байгууллагын асуудлыг шуурхай шийдвэрлэж өгнө” гэсэн юм.

“Эко констракшн” компани анх 4100 айлын орон сууц барихаар төлөвлөлт хийж, зөвшөөрлөө авсан байна. Одоо 2000 айлын орон сууцаа барьчихсан бөгөөд давхарт байх айлын тоог нэмэх замаар 5000 айлын орон сууц болгож нэмэгдүүлжээ. Гэтэл ийм хэмжээний орон сууцны хороололд багадаа хоёр сургууль, гурван цэцэрлэг байх ёстой. Харин компанийнхан байрны доод талд гурван хувийн цэцэрлэг байгааг цэцэрлэг байгуулчихсан мэтээр мэдэгджээ. Мөн өмнө нь үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгаа хувийн сургууль болгосон байна.

А.Энхманлай: Нийтийн эзэмшлийн зам, талбай, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлнэ

Хотын даргын өгсөн үүрэг, даалгаврын талаар Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Кинг тауэр” хотхонд 2000 гаруй айл байна. Цаашдаа төлөвлөлтийн дагуу орон сууц нэмэгдвэл 5000 айлын орон сууцны хороолол болно. Гэтэл тус хороолол хоёрхон орц, гарцтай. Дахиад гурван гарц нэмэхээр төлөвлөсөн ч хоёр талд нь газар эзэмшиж байгаа “Хурд”, “Номин холдинг” компанийн гарц хаалттай байгаагаас оршин суугчдад аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй болсон. Тиймээс энэ асуудлыг шийдэх үүрэг даалгавар Хотын дарга өгсөн юм. Бид компанийн удирдлагуудтай мөн уулзлаа. Тэд тодорхой саналууд тавьж, бидний шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. “Эко констракшн”-тай уулзалт хийж, асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хэрэв Хотын дарга болон төрийн байгууллагаас тавьж байгаа  шаардлагыг тус компани хүлээн зөвшөөрөхгүй бол захиргааны журмаар талбайн хэмжээг багасгах, газрыг цуцлах хүртэл байдлаар  асуудлыг шийднэ. “Кинг тауэр”, Ривер гарден”, “Хан хиллс” зэрэг хороололд улсын сургууль, цэцэрлэг байхгүй. Сургууль, цэцэрлэг барих зайлшгүй шаардлагатай. Зөвхөн тэр орчимд 960 хүүхдийн хоёр сургууль, 2-3 цэцэрлэг хэрэгтэй байна. Тиймээс тухайн компанийн газраас сургууль, цэцэрлэг барих газрыг буцааж авна. Сүүлийн жилүүдэд газрын албанаас энэ байдлаар хэд хэдэн сургуулийн газрыг авч, сургууль барьж байгаа. Ингэж асуудлыг шийдэхгүй бол өмнөх замбараагүй газар олголт, хот байгуулалтын буруу бодлогоос ийм нөхцөл байдал үүслээ. Бусад хороололд ч мөн орц, гарц гаргах, нийтийн эзэмшлийн зам, талбай, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлнэ” хэмээн ярилаа.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших