Нууц мэдээллийн уурхай

МЗХ төрийн гурван өндөрлөгт хандлаа

Нийтэлсэн: 2021-04-06 01:23:25

 

Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ноос Монголбанкны Зээлийн мэдээллийн санд сөрөг мэдээлэлтэй байгаа иргэдийн асуудлаар шаардлага гарган төв банкны гадаа удаа дараа эсэргүүцэл илэрхийлсэн билээ.

Гэвч Монголбанкны зүгээс хариулт өгөхгүй байгаа учраас МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандан ил захидал илгээсэн байна.

Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий жилийн 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлийг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн боловч Монголбанкны зээлийн мэдээллийн санд сөрөг мэдээлэлтэй иргэд, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар хамрагдах боломжгүй байгаа тул Сангийн сайд Б.Жавхланд 2021 оны гуравдугаар сарын 11-нд, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд 2021 оны гуравдугаар сарын 4, 11, 18-нд тус тус гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлэлгүй хүнд суртал гарган ард иргэдээ үл тоож байна.

Иймд Монгол Улсын төрийн өндөрлөг та бүхэнд дараах хүсэлтийг хүргүүлж, ил захидал илгээж байна.

1. Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэлтэй иргэдийг нэг удаа хэвийн ангилалд оруулах /Хар жагсаалтад байгаа иргэд/

2. Зээлийн мэдээллийн сангийн системийг Монголбанк, банк санхүүгийн байгууллага, иргэд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Олон улсын жишигт нийцүүлэн иргэдээ ялгаварлан гадуурхдаггүй систем рүү шинэчлэн сайжруулах

3. Монголбанкны ажилчид 500.000–1.000.000 төгрөгийн хахууль авч иргэдийг Зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээллээс гаргадаг гэсэн мэдээлэл иргэдээс маш ихээр ирж байгаа тул Монголбанкны зээлийн мэдээллийн сан /анх үүсгэн байгуулагдсан өдрөөс/ өнөөдрийг хүртэл иргэд хэрхэн Зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээллийн санд орсон болон гарсан талаар хөндлөнгийн аудит оруулан шалгуулж ард иргэддээ бодит мэдээлэл өгөх.

Монгол улсын нийт ард иргэдийнхээ сайн сайхны төлөө энэхүү хүсэлтийг хүлээн авч ард иргэддээ ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэдэгт найдаж байна. Монгол Улсынхаа төлөөх та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн, Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших