Нууц мэдээллийн уурхай

АН-ын ҮБХ-ны гишүүд “цаасан” дарга О.Цогтгэрэлийг эсэргүүцэв

Нийтэлсэн: 2021-04-02 08:24:44

 

АН-аас гишүүдийн 57 хувийн саналаар АН-ын дарга болсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах их хурлыг товлох ҮБХ-ны хурлыг эсэргүүцэж, шүүхэд хандахаа мэдэгдэв. Өнөөдөр 15.30-д Ц. Тувааны АН-ын Үндэсний бодлогыг хорооны /ҮБХ/ хурлыг зарлаж, гишүүдийн 57,6 хувийн саналаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг  батламжлах Их хурлыг товлох гэж байсан юм. Харамсалтай нь ҮБХ-ны гишүүд О.Цогтгэрэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэн ҮЭ-ийн Соёлын ордны гадаа эсэргүүцлээ илэрхийллээ.

АН-ын ҮБХ нь 467 гишүүнтэй бөгөөд 250 гишүүнээр ирц бүрддэг аж. Гэвч энэ хуралд Ц.Туваан болон О.Цогтгэрэлийг дэмжигч 60 гаруй л гишүүн цуглаж өмнөх шигээ хуйвалдаан хийхийг оролджээ.

Сануулбал, Ц.Туваан ҮБХ-г хууль бусаар хуралдуулан АН-ын дүрэмд өөрчлөлт оруулан,   АН-ын хагарлын эхлэл, тамганы маргааныг  үүсгэж байсан билээ. Харин энэ удаад Ц.Туваан УИХ-ын хэсэг гишүүдийн хамт дахин хуйвалдаж “цаасан дарга” О.Цогтгэрэлийг батламжлах Их хурлыг товлох гэж байсныг АН-ын гишүүд зогсоолоо.

Тэдний ярьснаар О.Цогтгэрэлийг АН-ын нийт гишүүдийн 57,6 хувиар сонгосон гэх нь АН-ын байтугай Монгол Улсын сонгуулийн түүхэнд байгаагүй хэрээс хэтэрсэн луйвар, хуйвалдаан болсон гэнэ. Монголчууд анх удаа 1992 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө анхны бөгөөд сүүлчийн удаа 94 хувийн ирцтэй оролцож байжээ. Түүнээс хойшхи бүх сонгуульд сонгуулийн ирц 60 гаруй л хувьтай явагдсан статистик байдаг аж. Гэтэл О.Цогтгэрэлийг дарга болгох гэж  зарим аймаг, сумын АН-ын гишүүд  100 хувийн ирцтэй санал өгснийг худал хэмээн хэллээ. Мөн АН  орон нутгийн сонгуульд ялж, засаг барьж байгаа найман аймагт гишүүдийн өгсөн саналын 20 хувийг нь хүчингүй болгосныг Ан-ын мянга мянган гишүүдийг бичиг үсэггүй, ганц хүний нэр дугуйлах чадваргүй мэт басамжилсан явдал хэмээн баримтаар хэллээ.

  • Дарханы 2745  саналын 549 нь хүчингүй
  • Хэнтий аймагт 2462 саналын 428 нь хүчингүй хуудас болгожээ.

Мөн  Архангайд энэ сарын 28-нд санал хураалтыг гэнэт явуулахаар болжээ. Гэтэл малчид шар усны үер, холбоо харилцаа муугаас болж санал хураалтад оролцоогүй аж. Гэтэл Баян-Өлгий зэрэг аймгийн гишүүдийн 98-100 хувь санал өгсөн хэмээн намын дарга нь гишүүдийн өмнөөс саналын хуудсыг бөглөжээ.

Мөн зарим сумын 70-80 хувь нь зөвхөн ганц хүнд санал өгч, үлдсэн гурван нэр дэвшигч дээр ганц ганц хүн санал өгсөн тохиолдол ч гарчээ.

Ялангуяа АН ялсан найман аймагт Засаг дарга болон намын дарга нар нь  О.Цогтгэрэлийг намын дарга болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын хуйвалдаанд оройлон оролцож, гишүүдээ дарамталж, хайрцагласан нь ардчиллын гутамшиг боллоо хэмээн ҮБХ-ын гишүүд ярьж байна. Энэ нь АН-ын жирийн гишүүдийн сонгох эрхэнд халдсан АН-ын мөнгөнд дуртай хэсэг дарга нар ардчиллаасаа ухарсан увайгүй явдал хэмээн онцлов.

Тиймээс АН-ын ҮБХ-ны гишүүд Улсын Дээд шүүх болон АН-ын холбогдох газарт гомдол шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших