Нууц мэдээллийн уурхай

Дөрөвдүгээр сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Нийтэлсэн: 2021-04-01 01:57:23

 

УОК-ын шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2,100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд:

 
  1. 4 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
  2. 4 дүгээр сарын 06-нд Токио-Улаанбаатар
  3. 4 дүгээр сарын 07-нд Сөүл-Улаанбаатар
  4. 4 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар
  5. 4 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар
  6. 4 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар  
  7. 4 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар
  8. 4 дүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
  9. 4 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  10. 4 дүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
  11. 4 дүгээр сарын 28-нд Сөүл-Улаанбаатар
  12. 4 дүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах хугацааны тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Гадаадаас ирж буй иргэд тусгаарлалтын хугацааг долоон хоног болгох бүрэн боломжтой. Ингэхдээ тусгаарлалтын эхний 72 цагийн дараа анхны, 5-6 дахь хоногт нь давтан шинжилгээг авна. Хоёр шинжилгээний хариу сөрөг гарвал долоо дахь хоногоос нь тусгаарлалтаас гаргах саналыг өгсөн.

Хэрэв иргэн онгоцны бүхээгт халдварт өртсөн бол ирсэн даруйд нь шинжилгээ авах нь ач холбогдолгүй. Энэ үед вирус хамар залгиурт хангалттай хэмжээнд үржээгүй байдаг. Мөн иргэд ирэхээсээ өмнө тухайн улсдаа PCR шинжилгээ өгч байгаа. Иймд нийт гурван удаа шинжилгээ өгөөд сөрөг гэдэг нь баталгаажвал тусгаарлалтыг дуусгах санал гаргасан" хэмээн өчигдөр орой мэдээлсэн юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших