Дөрөвдүгээр сарын эхээр тариаланчдыг вакцинд хамруулахаар ажиллаж байна
Нийтэлсэн: 2021-03-24 04:50:13
ХХААХҮЯ-наас орон нутаг болон тариалан бүхий аймгуудын, Улаанбаатар хотоос орон нутагт очиж ажиллах вакцинд хамрагдах хүсэлтэй тариаланчдын нэрсийг авсан.
Нийт 12 аймгийн 800 гаруй тариаланчийн нэрс ирээд байна. Эдгээр нэрсийг УОК, Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын эхний вакцинжуулалтад тариаланчдыг хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ