Нууц мэдээллийн уурхай

ЭРҮҮЛ МЭНД, ЦАГДАА, БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЛЭЭ

Нийтэлсэн: 2021-03-24 02:40:25

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарын холбогдох албаныхан өнөөдөр эрүүл мэнд, цагдаагийн албаны үйл ажиллагаанд зориулагдсан “Nissan urvan” маркийн автомашин, хүүхдийн болон нийтийн тээврийн зориулалт бүхий хоёр давхар автобусыг зохих байгууллагуудад нь хүлээлгэн өглөө.

Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өргөө амаржих газар, АШУҮИС-ийн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон, түргэн тусламжийн 13 автомашин өгсөн юм.

Туулах чадвар сайтай, тусгай зориулалт бүхий автомашинаар бүрэн хангаснаар гэмт хэрэг, зөрчлийн газар болон түргэн тусламж шаардлагатай газарт түргэн шуурхай очиж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

Нийслэлийн эрүүл мэнд, цагдаа, боловсролын байгууллагад парк шинэчлэлт хийх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд энгийн автомашинаас гадна туулах чадвар сайтай, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автомашин хэрэгтэй. Энэ ч үүднээс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд эрүүл мэнд, цагдаа, боловсролын байгууллагуудад сүүлийн 20 жил хийгдээгүй парк шинэчлэлтийг хийж эхэлсэн.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудлыг ч мөн тусгасан. Нийслэл хотод нийт хүн амын 60 хувь нь амьдарч байна. Иймд бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа” хэмээн хэлсэн юм.

Мөн энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Түргэн тусламжийн автомашинаар парк шинэчлэлт хийгдсэнээр, дуудлага өгсөн иргэдээс гадна нийслэлээс алслагдсан зайд амьдарч буй ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүлээгдэл чирэгдлийг арилгах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэг олон давуу талтай. Туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглогдсон энэхүү автомашинаар өвчтөнийг эмнэлэг рүү зөөвөрлөх явцад тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх бүрэн боломжтой болж байна” хэмээн ярилаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших